Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Seventeen”-ий Жүн Хятадын кинонд тоглоно
Кино

“Seventeen”-ий Жүн Хятадын кинонд тоглоно

Урлаг Урлаг13/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өмнөд Солонгосын “Seventeen” хамтлагийн гишүүн Жүн Хятадын шинэ уран сайхны кинонд тоглохоор болжээ.

Түүний шинэ бүтээл “Give Me Another Summer Vacation” нэртэй бөгөөд Жүн гэрэл зургийн студид цагийн ажил хийдэг их сургуулийн оюутан Жин Жүганы дүрийг бүтээнэ. Тэрбээр бага насныхаа хөрш, анхны хайртайгаа олон жилийн дараа дахин уулзах тухай өгүүлдэг уг кинонд Хятадын жүжигчин Бай Байхэтэй хамтран тоглох юм.

Энэхүү дүр нь Жүний өмнөх киноны бүтээлээс эрс ялгаатай. Тэрбээр 2025 онд нээлтээ хийсэн “The Shadow’s Edge” тулаант кинонд ширүүн, харгис дүр бүтээсэн бол энэ удаад илүү энгийн, дулаан өнгө аястай дүрээр үзэгчдэд хүрэхээр байна.

Киноны зохиол, найруулгыг Хятадын нэр хүндтэй шагналуудын эзэн найруулагч Бао Жинжин хариуцжээ. Харин киноны нээлтийн тов одоогоор тодорхойгүй байна.

Жүн сүүлийн жилүүдэд “Seventeen” хамтлагийн уран бүтээлээс гадна Хятадад жүжигчний карьераа хөгжүүлж байгаа юм. Түүний “The Shadow’s Edge” киноны дүр үзэгчдээс өндөр үнэлгээ авч, Хятадын кино наадмын шилдэг туслах дүрийн жүжигчин төрөлд нэр дэвшсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Оскар”-ын шагналт продюсер Жереми Томас 77 насандаа таалал төгслөө

13/09/2026
Дуу хөгжим Урлаг

Кендрик Ламарын хамтран бүтээх гэж байсан мюзикл хойшиллоо

12/09/2026
Кино Урлаг

“ANIMO Festival 2026” есдүгээр сарын 12, 13-нд болно

12/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Seventeen”-ий Жүн Хятадын кинонд тоглоно

13/09/2026

“Оскар”-ын шагналт продюсер Жереми Томас 77 насандаа таалал төгслөө

13/09/2026

Хосгүй үнэт Байёгийн хатгамал хивсийг Их Британид дэлгэлээ

13/09/2026

“Оддын гялбаа” хамтлаг олон улсын уралдаанаас таван шагнал хүртжээ

13/09/2026

“Музейгээр аялахуй” өдөрлөгөөр хүүхдүүдэд өв соёлыг таниуллаа

13/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.