Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Сурагч И.Эгшиглэн уран бичлэгийн анхны үзэсгэлэнгээ гаргалаа
Үзэсгэлэн

Сурагч И.Эгшиглэн уран бичлэгийн анхны үзэсгэлэнгээ гаргалаа

Урлаг Урлаг16/09/2026Шинэчлэгдсэн:16/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч И.Эгшиглэн үндэсний монгол бичгийн уран бичлэгийн 60 гаруй бүтээлээрээ анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргалаа.

Тэрбээр хулсан үзэг болон бийрээр бичсэн бүтээлүүдээ үзэсгэлэндээ дэлгэжээ.

Тэрбээр есдүгээр ангиасаа үндэсний монгол бичгээр хичээллэж эхэлсэн бөгөөд түүнийг монгол бичигт татагдахад хамгийн их нөлөөлөсөн хүн бол аав нь. Аавынхаа монгол бичиг бичиж байгааг харах бүрдээ уран бичлэгийн төрлүүдийг илүү ихээр сонирхон судалж, улмаар аавтайгаа хамт хичээллэж эхэлсэн байна. Ингээд аавтайгаа хамтран бүтээл ч туурвидаг болжээ. Түүний үзэсгэлэнгийн бүтээлүүдийн хамгийн гол зөвлөх, туслах нь ч түүний аав.

Аав нь А.Идэрзаяа нь хэдийгээр дуучин мэргэжилтэй ч өөрийн хүсэл сонирхлоороо монгол бичгийн уран бичлэгийн төрлүүдээр хичээллэж, улмаар сургалтын төвтэй ч болжээ. И.Эгшиглэн хичээлийнхээ хажуугаар аавынхаа сургалтын төвд болон гэртээ тогтмол давтаж, бичлэгийн арга барилаа сайжруулдаг байна.

Түүний уран бичлэгийн үзэсгэлэнг гаргахад аав нь зөвлөж, бүтээл бүр дээр нь хамтран ажиллажээ.

“Монгол бичиг бол яг л бясалгал шиг. Би бичиж байхдаа хамгийн их тайвшралыг мэдэрч, анхаарлаа бүрэн төвлөрүүлж чаддаг. Тиймээс ирээдүйд ямар ажил, мэргэжилтэй болохоос үл хамааран монгол бичгээрээ бичиж, уншсаар байна. Мөн цаашид өөрийгөө хөгжүүлж, чадвараа улам сайжруулахыг хүсдэг” хэмээн тэрбээр ярив.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Зураач Ц.Цэгмэд “МОНГОЛ” бие даасан үзэсгэлэнгээ “Хаан” галерейд нээлээ

15/09/2026
Үзэсгэлэн Урлаг

“Үйл хөдлөл ба орон зайн илэрхийлэл” уран баримлын үзэсгэлэнг дэлгэж байна

14/09/2026
Үзэсгэлэн Урлаг

“Нарны талст II” үзэсгэлэнг “HUE арт” галерейд дэлгэжээ

12/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Сурагч И.Эгшиглэн уран бичлэгийн анхны үзэсгэлэнгээ гаргалаа

16/09/2026

Түүх, соёлын өвийг “Виртуал музей”-гээр хүргэж байна

16/09/2026

Дуучин Лууяагийн “ЗАВГҮЙ” тоглолтын босоо тасалбар зарагдаж дуусжээ

15/09/2026

Квентин Тарантиногийн гэрт зөвшөөрөлгүй нэвтрэхийг завдсан этгээдийг цагдаа нар эрэн сурвалжилж байна

15/09/2026

“Jimmy Kimmel Live!” шоуг 2027 онд дуусгана гэх мэдээллийг няцаалаа

15/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.