Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Билл Мюррей 76 нас хүрлээ
Кино

Билл Мюррей 76 нас хүрлээ

Урлаг Урлаг21/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн инээдмийн жүжигчин Билл Мюррей өнөөдөр 76 нас хүрч байна. Тэрбээр 1950 оны есдүгээр сарын 21-нд АНУ-ын Иллинойс мужийн Уилметт хотод төржээ.

Уильям Жеймс Мюррей нэртэй төрсөн тэрбээр есөн хүүхэдтэй айлын тав дахь хүүхэд бөгөөд ах дүү нараас нь хэд хэд нь мөн жүжигчний мэргэжил сонгосон байна.

Мюррей залуу байхдаа анагаахын чиглэлээр суралцахаар коллежид элсэн орсон ч сургуулиа төгсөлгүй, ах Брайан Дойл-Мюррейг даган Чикагогийн “Second City” инээдмийн театрт ажиллаж эхэлснээр уран бүтээлийн замналаа сонгожээ. Дараа нь Нью-Йоркт очиж, “National Lampoon Radio Hour” нэвтрүүлэгт оролцсон нь түүний карьерын эхлэл болсон байна.

1976 онд Билл Мюррей “Saturday Night Live” нэвтрүүлгийн жүжигчдийн бүрэлдэхүүнд нэгдэж, богино хугацаанд өөрийн өвөрмөц инээдмийн хэв маягаар үзэгчдийн танил болсон юм. Тэрбээр тус нэвтрүүлэгт ажиллах хугацаандаа “Эмми” хүртсэн байна.

1979 онд “Meatballs” кинонд тоглосноор том дэлгэцийн карьер нь эрчимжиж, удалгүй “Caddyshack” (1980), “Stripes” (1981), “Tootsie” (1982) зэрэг инээдмийн кинонд тогложээ. Харин 1984 онд доктор Питер Венкманы дүрийг бүтээсэн “Ghostbusters” кино түүнийг дэлхийн хэмжээний од болгосон юм. Тус кинонд Дан Айкройд, Харолд Рамис нартай хамтран тоглосон бөгөөд киноны амжилтын дараа 1989 онд “Ghostbusters II” гарсан байна.

Мюррей 1988 онд “Scrooged”, 1991 онд “What About Bob?”, 1993 онд “Groundhog Day” зэрэг бүтээлээрээ инээдмийн жүжигчний байр сууриа улам бататгажээ.

1990-ээд оны сүүлээс Мюррей илүү олон төрлийн дүр сонгож эхэлсэн байна. 1998 онд Уэс Андерсоны “Rushmore” кинонд тоглосон нь түүний карьерын чухал бүтээлүүдийн нэг болж, улмаар найруулагчтай олон жилийн уран бүтээлийн хамтын ажиллагаа эхэлжээ.

Тэд “The Royal Tenenbaums”, “The Life Aquatic with Steve Zissou”, “Moonrise Kingdom”, “The Grand Budapest Hotel”, “Isle of Dogs” зэрэг олон кинонд хамтран ажилласан юм.

Харин 2003 онд София Копполагийн “Lost in Translation” кинонд Боб Харрисын дүрийг бүтээсэн нь Мюррейн жүжигчний карьерын хамгийн өндөр үнэлгээтэй бүтээлүүдийн нэг болсон байна. Тэрбээр уг дүрээрээ “Алтан бөмбөрцөг”, BAFTA-гийн шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртэж, “Оскар”-ын шилдэг эрэгтэй жүжигчний төрөлд нэр дэвшжээ.

Мюррей киноноос гадна телевизийн салбарт ч амжилттай ажилласан. 2014 оны HBO-ийн “Olive Kitteridge” мини цувралд Жек Кеннисоныхоо дүрээр тоглож, 2015 онд “Эмми” хүртсэн байна. Ингэснээр тэр телевизийн салбарын хоёр “Эмми”-тэй болжээ.

Түүний бүтээсэн дүрүүдийн хүрээ инээдмийн киноноос драм хүртэл өргөжиж, “Hyde Park on Hudson”, “St. Vincent”, “The Jungle Book”, “Zombieland: Double Tap” зэрэг олон төрлийн бүтээлд тоглосон юм.

Билл Мюррейн 2016 онд Америкийн хошин урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Mark Twain Prize for American Humor” шагналыг хүртээжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Өнөөдөр Гавьяат жүжигчин У.Уранчимэгийн төрсөн өдөр

21/09/2026
Кино Урлаг

“Маск” продакшн албан ёсоор тарлаа

21/09/2026
Кино Урлаг

Остин Абрамс “Resident Evil”-ийн зураг авалтын үеэрх хүнд үзүүлбэрүүдийн талаар ярив

20/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Синди Кроуфордын хүү, загвар өмсөгч Пресли Гербер 27 насандаа нас барлаа

21/09/2026

Билл Мюррей 76 нас хүрлээ

21/09/2026

Өнөөдөр Гавьяат жүжигчин У.Уранчимэгийн төрсөн өдөр

21/09/2026

Бажи буюу Б.Батхишиг: Эхлээд архичин болгосон, дараа нь хар тамхичин болгосон. Одоо ДОХ-той болгочихдоо яах вэ дээ. Мөлжүүртэй хүн юм даа, би

21/09/2026

Б.Батмаа: Миний эрүүл мэндтэй холбоотой худал мэдээлэл гарсан. Удахгүй эмнэлгийн баримт үзүүлнэ

21/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.