Монголын хошин урлаг, цахим контентын салбарт өөрийн өнгө төрхийг бий болгосон жүжигчин Алагаа буюу Ц.Энхтулгын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.
Багаасаа жүжигчин болохыг мөрөөдсөн тэрбээр 2009 онд “Зохиомж” дээд сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн бөгөөд ажлын гараа, уран бүтээлийн эхлэлээ “Х-ТҮЦ” продакшнаас эхэлжээ.
2018 онд Ц.Энхтулга Мөн “Авьяаслаг монголчууд” шоуны оролцсоноор олонд танигдаж, улмаар жүжигчин Т.Нямдаваатай хамтран “Алгаа, Нямка” нэрээр богино хэмжээний хошин контентууд бүтээж, цахим орчинд олны танил болсон. Тэдний өдөр тутмын амьдрал, хүмүүсийн харилцааг хошин байдлаар харуулсан бүтээлүүд үзэгчдийн анхаарлыг ихээхэн татсан юм. Харин өдгөө тэд бүрэлдэхүүнээ өргөжүүлэн “Homies” продакшн нэрээр уран бүтээлээ туурвиж буй.
Ц.Энхтулга өнгөрсөн хугацаанд “Эмэгтэйчүүдээ хайрлая”, “Төмс найз”, “Ганстерууд”, “Дүрмээ л дагана шүү” зэрэг хөгжилтэй богино хэмжээний бичлэг болон “Мах уу, шөл үү” контент, “Homies”, “Жинхэнэ эрчүүд”, “Гангстерууд”, “The Rock Star”, “Сүнсний стори”, “Homies 2”, “Жинхэнэ эрчүүд” зэрэг бүрэн хэмжээний болон олон кинонд кинонд ажиллажээ.

