“Game of Thrones” цувралын Жон Сноугийн дүрээрээ алдартай, жүжигчин Кит Харингтон уг дүрд эргэн тоглох боломжтой гэдгээ илэрхийлжээ. Тэрбээр өмнө нь зогсоосон Жон Сноугийн тухай спин-офф төслийг дахин авч үзэх боломжтой гэдгээ “Happy Sad Confused” подкастын үеэр ярьсан байна.
Тэрбээр “Game of Thrones” цуврал дууссанаас хойш өөр өөр дүрүүдэд тоглож, өөрийгөө зөвхөн Жон Сноугийн дүрээр үзэгчдэд харагдахааргүй байх хэмжээнд хангалттай олон уран бүтээлд ажилласан үзэж буй аж.
Түүний хэлснээр, Жон Сноугийн тухай спин-оффыг ойролцоогоор хоёр жилийн турш хөгжүүлжээ. Гэвч HBO, зохиолч Жорж Р.Р.Мартин болон кино багт таалагдаагүй тул төслийг түр зогсоосон байна. Тиймээс Харингтон 2024 онд уг төслийг “хойш тавьсан”-аа гэж мэдэгдсэн юм.
Харингтон “Game of Thrones” цувралын найман улирлын турш Жон Сноугийн дүрийг бүтээсэн бөгөөд 2019 оны цувралын төгсгөлөөс Жон Сноугийн спин-оффын үйл явдлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байжээ.
Кит Харингтон одоо HBO-гийн “Harry Potter” цувралын хоёрдугаар улиралд Гилдерой Локхартын дүрд тоглохоор болоод буй.

