Найруулагч Б.Чингүүний “Dzud” уран сайхны кино Италийн Милан хотноо зохион байгуулагдсан “Milan Independent Film Festival”-ийн шилдэг киногоор шалгарлаа.
Эл кинонд хүн, амьтан, байгаль орчны харилцаа болон өвлийн хатуу ширүүн нөхцөлд өрнөх амьдралын тэмцлийг өгүүлсэн юм.
Тус уран бүтээл өнгөрсөн долдугаар сард Туркийн “Anatolia International Film Festival”, мөн Унгар Улсын “Director’s Cut International Film Festival”-ийн сүүлийн шатанд шалгарч, мөн наймдугаар сард “New York Movie Awards 2026” олон улсын кино наадмаас шилдэг киногоор шалгарч, гранпри шагналын эзэн болж байв. Мөн Шведийн “Stockholm City Film Festival”-аас шилдэг кино, шилдэг найруулагч номинацийн эзэн болсон. Тун удахгүй Португалын олон улсын кино наадамд өрсөлдөхөөр шалгараад буй.


