Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Блюз хөгжмийн домог Бобби Раш: Би энэ бүхний өвөө нь
Дуу хөгжим

Блюз хөгжмийн домог Бобби Раш: Би энэ бүхний өвөө нь

Урлаг Урлаг24/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн блюз хөгжмийн домог Бобби Раш 92 насандаа ч уран бүтээлээ идэвхтэй үргэлжлүүлж, өөрийн амьдрал, хөгжмийн өвийг өгүүлэх шинэ баримтат кино болон уран бүтээлүүдээ үзэгч, сонсогчдод хүргэж байна.

Нэшвилл дэх Африк-Америкийн хөгжмийн үндэсний музейд “People” сэтгүүлд ярилцлага өгөхдөө Раш блюзийн ертөнцөд өнгөрүүлсэн олон арван жилийн замналаа эргэн дурсжээ. Тэрбээр Бадди Гай, Чарли Масселуайт, Таж Махал, Кеб Мо зэрэг алдартай блюз хөгжимчдийн талаар ярихдаа нас, туршлагаа хошигнон онцолж, “Би энэ бүхний өвөө нь. Надтай харьцуулахад тэд бүгд хүүхдүүд” хэмээсэн байна.

Раш 1957 онд Бадди Гайтай танилцаж байсан бол Таж Махалыг олон арван жилийн турш мэддэг, Кеб Мотой 30 орчим жил нөхөрлөжээ. Мөн Чарли Масселуайттай хамт аялан тоглолт хийж байсан аж. Раш блюзийн домог B.B.King-тэй холбоотой сэтгэл хөдөлгөм дурсамжаасаа мөн хуваалцжээ.

Түүний амьдрал, уран бүтээлийн замналыг өгүүлэх “Bobby Rush: King of the Chitlin’ Circuit” баримтат кино 2026 оны наймдугаар сард “Mississippi Public Broadcasting” сувгаар нээлтээ хийсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 23-нд PBS-ээр АНУ даяар цацагдахаар болжээ.

Өдгөө 92 настай ч Раш шинэ уран бүтээлээсээ хөндийрөөгүй бөгөөд гитарчин Кенни Уэйн Шепердтэй хамт 15-16 орчим шинэ дуу бичүүлээд байгаа аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Бруно Марс “Spotify”-н сонсогчдын тоогоор тэргүүлж байна

24/09/2026
Дуу хөгжим Урлаг

Дуучин Н.Ундрал, Г.Эрдэнэчимэг нар Буриад ардын “Ёохор” дууг хамтран дууллаа

24/09/2026
Дуу хөгжим Урлаг

Тейлор Свифт шинэ “Patient Zero” синглээ зарлаж, цуглуулгын тусгай CD-нүүдээ танилцууллаа

23/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Харви Вайнштейн бэлгийн хүчирхийллийн хэргээр 15 жилийн хорих ял авлаа

24/09/2026

Блюз хөгжмийн домог Бобби Раш: Би энэ бүхний өвөө нь

24/09/2026

Жессика Лэнж “King Kong”-ийн дүрд гологдож байсан тухайгаа ярив

24/09/2026

Тайра Бэнкс “Netflix”-ийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ

24/09/2026

Моника Беллуччи нас ахихыг амьдралын жам ёсны нэг хэсэг хэмээн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэв

24/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.