Жүжигчин Жонни Депп Холливудын томоохон студийн бүтээлүүдэд тоглон, дэлгэцнээ эргэн ирж байна. “Lionsgate” компани түүний Пенелопа Крус, Маделин Клайн нартай хамтран тоглосон шинэ триллер “Day Drinke”r киноны анхны трейлерийг цацжээ.
“The Amazing Spider-Man”, “500 Days of Summer” зэрэг киногоороо танигдсан Марк Уэбб тус бүтээлийг найруулсан байна. Киноны үйл явдал хувийн дарвуулт завин дээр ажилладаг бармен бүсгүй (Маделин Клайн) нууцлаг зорчигчтой (Жонни Депп) учирснаар эхэлнэ. Улмаар тэд Пенелопа Крусын бүтээсэн гэмт хэргийн ертөнцийн нэгэн нөлөө бүхий дүртэй орооцолдож, гурвуулаа хэний ч төсөөлөөгүй байдлаар хоорондоо холбоотой болохыг олж мэдэх аж.
Шинэ трейлерт Жонни Депп буурал үстэй, нууцлаг төрхөөр гарч ирэх бөгөөд түүний дүр өөрийн түүхийг өшөө авалтын тухай байж болох ч үүнээс ч аймшигтай зүйл нуугдаж байж мэднэ хэмээн өгүүлдэг. Мөн “сүнсний түүх” байж болох тухай дурдсанаар кино гэмт хэрэг, өшөө авалт, нууцлаг үйл явдлыг ер бусын элементтэй хослуулахыг трейлерээс харж болохоор байна.
“Day Drinker” нь Деппийг Холливудын томоохон студийн кинонд эргэн авчирч буй шинэ бүтээлүүдийн нэг юм. Тэрбээр үүнээс өмнө “Paramount”-ын “Ebenezer: A Christmas Carol” кинонд Эбенезер Скружийн дүрийг бүтээсэн бөгөөд тус кино 2026 оны арваннэгдүгээр сарын 13-нд нээлтээ хийхээр товлогджээ.
“Day Drinker” 2027 оны гуравдугаар сарын 26-нд кино театруудаар нээлтээ хийнэ.

