Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Хувцас загвар»“Gucci”-гийн уран бүтээл эрхэлсэн захирал Демна шинэ коллекцоо Миланд танилцууллаа
Хувцас загвар

“Gucci”-гийн уран бүтээл эрхэлсэн захирал Демна шинэ коллекцоо Миланд танилцууллаа

Урлаг Урлаг26/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Италийн тансаг зэрэглэлийн загварын ордон “Gucci” уран бүтээл эрхэлсэн захирал Демнагийн бүтээсэн 2027 оны хавар, зуны шинэ коллекцоо өчигдөр /2026..09.25/ Миланд танилцууллаа.

“Gucci”-гийн мэдээлснээр “The Store Show” нэртэй загварын шоу Италийн цагаар 14:00 цагт болжээ. Энэ нь Демнагийн “Gucci”-д зориулан бүтээсэн хоёр дахь тайзны коллекц бөгөөд Миланы загварын долоо хоногийн онцлох үзүүлбэрүүдийн нэг болж байна.

Демна “Gucci”-гийн уран бүтээл эрхэлсэн кахирлын хувиар анхны бүрэн хэмжээний тайзны коллекцоо 2026 оны хоёрдугаар сард танилцуулсан. Харин энэ удаагийн бүтээлээрээ тэрбээр загварын ордны шинэ дүр төрхийг улам тодорхой болгохоор зорьж буйгаа өмнө нь ярьж байв.

Дизайнер шинэ коллекцоо бүтээхдээ “Gucci”-гийн олон жилийн өв уламжлалыг өөрийн хэв маягтай нэгтгэхийн зэрэгцээ брэндийг хараад шууд танигдах шинэ силуэт бий болгоход анхаарсан байна. Тэрбээр есдүгээр сарын коллекцдоо “Gucci”-гийн өөрийн гэсэн тодорхой хэлбэр төрхийг харуулахыг хүсэж байгаагаа “Vogue”-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

Демна шинэ “Gucci”-г тодорхойлохдоо эрс шийдэмгий, өөртөө итгэлтэй, дэгжин, зоримог, тансаг, өвөрмөц, дур булаам зэрэг шинж чанарыг гол чиглэлээ болгосон байна. Түүний хувьд хувцасны хэлбэр, харьцаа, тэр дундаа хэдхэн сантиметрийн ялгаа хүртэл шинэ силуэтийг тодорхойлоход чухал ач холбогдолтой аж.

2026 оны есдүгээр сарын 22-28-нд үргэлжилж буй Миланы загварын долоо хоногийн хүрээнд “Gucci”-гээс гадна “Prada”, “Fendi”, “Bottega Veneta”, “Moschino” зэрэг Италийн томоохон загварын орднууд шинэ коллекцоо танилцуулж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Кира Найтлигийн “Atonement” кинонд өмссөн алдарт ногоон даашинзыг дуудлага худалдаагаар зарна

12/11/2026
Кино Урлаг

Модель Ж.Энэрэл найруулагч Б.Амарсайханы “Гэтлэл” олон ангит кинонд гол дүрд тогложээ

06/11/2026
Хувцас загвар Урлаг

ФОТО: “CFDA Fashion Awards 2026” улаан хивсний ёслолоос

03/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Suno” компанийг Эминемийн 269 дууг зөвшөөрөлгүй ашигласан хэмээн шүүхэд өгчээ

12/11/2026

Руперт Гринт талийгаач жүжигчин Алан Рикманаас одоо ч урам зориг авдаг

12/11/2026

Дастин Хоффман “The Graduate” киноны дараа ч мөнгөгүй шахам байсан тул ажилгүйдлийн тэтгэмж авч байжээ

12/11/2026

Кира Найтлигийн “Atonement” кинонд өмссөн алдарт ногоон даашинзыг дуудлага худалдаагаар зарна

12/11/2026

Райан Гослинг 46 нас хүрлээ

12/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.