Олон улсын гоо сайхны мэс засалчдын холбооноос гоо сайхны мэс засал хийлгэгсдийн тоогоороо дэлхийд тэргүүлэгч орнуудын жагсаалтыг гаргажээ.
Жагсаалтыг тэргүүлсэн АНУлсад гоо сайхны мэс засалчаар ажилладаг 6133 эмч мэргэжилтнүүд байдаг бөгөөд гоо сайхны мэс заслыг хамгийн өндөр өндөртэйгөөр хийдэг орон билээ.
Дашрамд сонирхуулахад гоо сайхны мэс засалчдын хамгийн их хийдэг мэс ажилбарыг хөх томруулах хагалгаа тэргүүлдэг бол удаах байрт өөх соруулах, давхраа хийлгэх болон зовхио татуулах мэс ажилбарууд ордог байна. Жагсаалтад дурьдагдсан тоон мэдээлэл нь өнгөрөгч 2013 онд тухайн оронд хийгдсэн гоо сайхны нийт мэс ажилбарын тухай ойлголт бөгөөд холбооны гишүүн орнуудын 35.000 гаруй мэс засалчдаас авсан урт хугацааны судалгаагаар гаргасан үзүүлэлт юм.
Жагсаалтын аравдугаар байрт Иран орон бичигдсэн нь олны гайхашралыг багагүй төрүүлээд байгаа юм. Лалын шашиныхаа нөлөөгөөр чандлан сахих учиртай чамгүй дэг жаягтай байдаг нь Иран эмэгтэйчүүдийг гоо сайхны хагалгаанд ордоггүй байх гэсэн бодлыг төрүүлсэн биз. Тэгвэл Иран эмэгтэйчүүд 14 настайгаасаа хагалгаанд ордог байна. Хамгийн түгээмэл хийгддэг мэс ажилбар нь хамар өндөрсгөх хагалгаа юм. Эмэгтэйчүүдийн олонх нь жижигхэн мөртлөө өндөр хамартай болохыг хүсдэг гэнэ. Иран эмэгтэйчүүд биеийнхээ аль нэг хэсгийг ил гаргах нь хориотой байдаг учир эмэгтэйчүүд царай төрхөндөө анхаарах нь түгээмэл ажээ.
Гоо сайхны мэс ажилбарыг аялалын багцын хамт хамгийн хямд зардлаар санал болгодог нь жуулчдын Аргентиныг зорих гол шалтгаан болдог. Хамгийн түгээмэл хийгддэг мэс ажилбар нь хэвлийн мэс засал бөгөөд хэвлий хэсгээрээ таргалалттай хүмүүст хэвлийн арьсыг татах, өөхөн давхаргыг авах хэлбэрээр хийгддэг. Энэ мэс заслыг өртөг нь Аргентинд АНУ, Канад болон Европын орнуудаас хямдхан байдаг бөгөөд жуулчдаас гадна 30 Аргентин эмэгтэй тутмын 1 нь хийлгэдэг юм.
Венесуэл орны эмэгтэйчүүдийг дэлхийн бусад оронтой харьцуулбал хамгийн олон мисс бүсгүйчүүдтэй орон билээ. Зарим хүмүүсийн үздэгээр эдгээр мисс эмэгтэйчүүдийн олонх нь гоо сайхны хагалгааны ачаар алдрын титмийг хүртсэн гэдэг. Венесуэлийн эдийн засгийг хөдөлгөгч хамгийн ашигтай салбар нь газрын тосны дараагаар орох гоо сайхны салбар юм. Охидуудыг багаас нь загвар өмсөгч болгож, миссийн тэмцээн уралдаанд оруулах нь хамгийн түгээмэл байх ажээ. Үзэсгэлэн төгөлдөр нь байж миссийн титмийг зүүснээр чинээлэг сайхан амьдрах зам нь нээгддэг учир гоо сайхны мэс ажилбар Венесуэлчуудын хувьд хамгийн чухал байх ажээ.
Итали орныг уран зургийн гайхамшигтай дурсгалуудаас нь гадна үзэсгэлэнт бүсгүйчүүд нь чимдэг билээ. Олон орны эмэгтэйчүүд хөх томруулах болон өөх соруулах мэс ажилбарыг түгээмэл хийлгэдэг бол Италичуудын хувьд үрчлээ багасгах мэсийн бус эмчилгээг сонгох нь түгээмэл юм. Мэс заслын хувьд бол биеийнхээ аль нэг хэсгийн илүүдэл өөхийг соруулж хөх, өгзөгтөө шахуулах ажилбарыг илүүтэй хийлгэдэг байна.
“The Plastic Surgery Tourism” бол Колумбыг зорих хамгийн гол шалтгаануудын нэг юм. Учир нь Колумбаар хийх аялалын багц нь гоо сайхны хагалгааны тарифийг багтаасан хямд зардалтай байдаг. Эндэхийг зорьсон хүмүүсийн хамгийн түгээмэл хийлгэдэг мэс ажилбар нь өөх соруулах болон хөх томруулах, сорви арилгуулах ажилбарууд байдаг гэнэ. Зарим хүмүүс аялалаар явахдаа наранд биеэ шарж сайхан амрахын сацуу хөрслөг бор арьстай болоод ирэхийг хүсдэг ч энэ нь санаснаар болдоггүй байх үе бий. Тэгвэл Колумбаар хийсэн аялал нь сэтгэлийн 100% ханамжтай өнгөрнө гэдэгт итгэлтэй байна.
Гоо сайхны мэс засалчаар ажилладаг 942 л эмч мэргэжилтэнтэй гэхэд харьцангуй олон гоо сайхны мэс ажилбарыг энд хийлгэдэг. Испани эмэгтэйчүүдий хамгийн түгээмэл хийлгэдэг гоо сайхны ажилбар нь мэсийн бус ажилбарт ордог үрчлээний эсрэг Ботокс эмчилгээ юм. Өнгөрөгч 2013 онд л гэхэд 93.578 эмэгтэй Ботокс хийлгэсэн нь чамгүй өндөр үзүүлэлт билээ. Энэхүү ажилбарын дараагаар хөх томруулах, өөх соруулах зэрэг мэсийн аргаар хийгддэг гоо сайхны мэс засал орж байна.
Гоо сайхны чиглэлээр хийгддэг үйлчилгээнүүдийг мэсийн ба мэсийн бус гэж ангилдаг. Германчуудын хувьд мэсийн бус аргыг нь илүү сонгон үйлчлүүлдэг байна. Эмэгтэйчүүдийнх нь хамгийн түгээмэл хийлгэдэг үйлчилгээ нь Ботокс эмчилгээ байдаг ажээ. Үүний дараагаар олонх Герман эмэгтэйчүүдийн хүсэмжилдэг том хөх, нарийн бэлхүүстэй болгох ажилбар орно. Гоо сайхны мэс заслыг зөвхөн эмэгтэйчүүд л хийлгэдэг гэвэл өрөөсгөл билээ. Тэгвэл 2786 Герман эрэгтэй бэлэг эрхтэн томруулах ажилбарыг хийлгэсэн байдаг.
Мексикийг зорьж гоо сайхны хагалгаа хийлгэх Америкчуудын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ. Учир нь хамгийн өндөр үнэтэй хийгддэг ажилбаруудыг Мексикт тал үнээр нь хийлгэх боломжтой байдаг юм. Гэвч энд хийгддэг зарим мэс ажилбаруудыг чанарын шаардлага хангаагүй хийгддэг хэмээн хүмүүст анхааруулсаар байдаг ч өөх соруулах, хөх томруулах, хэвлийн хэсгийн өөх соруулах, арьс татах ажилбарууд түгээмэл хийгдсээр л байдаг ажээ.
Гоо сайхны эмч болохоор Бразилд сурч байсан нэгэн залуугийн хэлснээр Бразилчуудын гоо сайхны тухай ойлголт харьцангуй өөр юм. Тэдний хувьд гоо сайхан байх нь урлагийн бүтээлтэй дүйцэхүйц төгөлдөр зүйл бөгөөд гоо сайхны мэс засал бол төгс гоо сайхныг олж авахад ашиглаж байгаа энгийн л нэг арга зам нь ажээ. Хамгийн түгээмэл хийгддэг мэс ажилбарууд нь хэвлийн хэсгийн өөхийг соруулж, унжсан арьсыг татуулах явдал байдаг бол удаах байрт өөх соруулах, хөх томруулах, хөх өргөх зэрэг болон Ботокс эмчилгээ орж байна.
АНУ бол аль салбараараа дэлхий дахины
г тэргүүлэгч орон билээ. Америкчуудын хамгийн түгээмэл хийлгэдэг мэс засал нь эмэгтэйчүүдийн хувьд хөх томруулах байдаг бол эрэгтэйчүүдийн хувьд унжсан хөхөө багасгуулах болон хамраа өндөрсгүүлэх ажилбарууд байдаг байна. Иргэдийнх нь гоо сайхны мэс засалд зарцуулсан нийт төлбөрийн хэмжээ 2013 оны байдлаар $12 тэрбум ам.доллар болж нэмэгджээ. Эдгээр гадна түгээмэл хийгддэг ажилбар нь өөх соруулах, Ботокс эмчилгээ байх ба АНУлсад гоо сайхны мэс заслын өртөг харьцангуй өндөр байдаг байна.
www.URLAG.mn