Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Монгол маркийн музейтэй боллоо
Дуу хөгжим

Монгол маркийн музейтэй боллоо

Урлаг Урлаг08/10/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
7860d4f479c800cc2ca65bcdb56502e0original3617196412014-10-08-09-19[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Манай улсад марк бий болоод өдгөө 90 дэх жилтэйгээ золгож, шуудан харилцааны салбарынхан энэ өдрүүдэд баяраа тэмдэглэж байна. Анх  1924 онд “Элдэв-Очир” нэртэй долоон ширхэг маркийг хэвлүүлж байснаас хойш өдгөө 990 сэдвийн хүрээнд 4100 төрлийн марк үйлдвэрлэжээ. Тэр бүх маркыг өдгөө Монгол маркийн музейд он оноор нь  дараалуулан хадгалах боломжтой боллоо.  

Монгол шудан компанийн Маркийн газрын дарга Д.Ганболд: “Хамгийн сүүлд хөрш хоёр орны тэргүүн ирсэнтэй холбогдуулан “Путин, Си Зиньпин” гэсэн маркийг хэвлэсэн.  Мөн Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойд зориулсан маркийг ОХУ-тай хамтран маркийг хэвлэлээ. Ер нь марк нь ихэвчлэн түүхэн ач холбогдолтой он цаг үе, улс төр, урлаг соёл, ан амьтаны төрлөөр гардгаараа онцлог. Бид  90 жилийн ойн хүрээнд Монгол маркийн музейн нээлт хийж байгаа нь илүү онцлогтой“ хэмээн дурдлаа

Уншигч та Төв шуудангийн 2-р давхарт байрлах энэхүү музейгээс Монгол маркийн 90 жилийн түүхийг тольдож болно. Ан амьтан, ургамал, суут хүмүүс, түүхэн үйл явдлууд гээд музейн өнцөг булан бүрээс та Монгол Улсын эртнээс эдүгээ хүртэлх түүхийг харж болно.

Маркын музейн мэргэжилтэн М.Сэлэнгэ:

-1924 оны наймдугаар сард хэвлэгдэн гарсан "Элдэв очир" маркнаас эхлээд 2014 он хүртлэх 4100-аад төрлийн марк тус музейд хадгалаастай байна. Одоогоос арван жилийн өмнө маркийн үзэсгэлэнг гаргаж байсан. Харин өнөөдөр музейгээ нээж байгаадаа баяртай байна гэлээ. Тус музей нь энэ оыг дуустал хүмүүст үнэ төлбөргүй үйлчилнэ. Харин  ирэх жилээс 500 орчим төгрөгийн хураамжтай болох ажээ.

Марк зураач, профессор Л.Бумандорж:

-Би Монголын уран зургийн галерейн уран бүтээлч зураач хүн. 1987-1990 онуудад маркны зураг зурж байлаа.  Хамгийн анх сансрын сэдэвт маркны зураг зурж эхэлсэн.  Маркийн төрлүүдээс спортын, түүхийн, угсаатан зүйн, үйл явдлын, ан амьтны гээд маш олон төрлийн маркны уран бүтээл туурвисан. Марк зурахад гэдэг маш их судалгаа, цаг хугацаа зарцуулдаг. Хэр баргийн хүн зурчихдаггүй. Би саяхан Герман улсын маркны өлгий нутаг болох Рехнштен хотод очиж маркны зураачидтай уулзаж туршлага солилцоод ирсэн гэлээ.

Марк цуглуулагч Д.Вандандорж:

–Миний хувьд дэлхийн 150-аад улс орны хүмүүстэй захидлаар харилцаж, өөрийн цуглуулгаар дамжуулан улс эх орноо сурталчилж байдаг. Монгол маркны бараг бүх багц надад бий.  1960 оноос эхлэн цуглуулсан маркны тоо өдгөө 3500 төрөл болоод байна. Аливаа түүхэн үйл явдлын маркийг цуглуулаад зогсохгүй ном, дурсгалын тэмдэг зэрэгтэй нь хамтатган цуглуулах болсон. Миний цуглуулгад ховор нандин марк олон бий. “Ихэр 3”,”Бэлчээр дээр”,  “25 доллар” гэх  мэтчилэн  үнэтэй ховор марк ч байгаа. Ямар нэгэн зүйлийг шимтэж судлаад, цуглуулаад ирэхээр сүүлдээ хобби болчихдог юм байна. Марк цуглуулдаг клуб холбоонд нэгдэж өөрт байгаа маркаа зарах, солих мэтээр ажилладаг. Би сар болгоны  тэтгэврээ маркны  цуглуулгандаа зориулдаг болсон. Хамгийн сүүлд л гэхэд ОХУ-ын анхны эмэгтэй сансрын нисэгчийн 50 жилийн ойд зориулан гаргасан маркийг худалдаж аваад байна” гэсэн юм.

Д.Вандандорж гуай Монгол маркийн музей байгуулсныг ихээхэн олзуурхаад хойч үеийн цуглуулагчдад, хүүхэд багачуудад үнэтэй хөрөнгө оруулалт боллоо гэв.

Б.БАТ

Эх сурвалж: news.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Дакота Жонсон, Тейлор Свифт нар бие биенийхээ бүтээлч сэтгэлгээг хүндэлдэг гэв

25/09/2026
Дуу хөгжим Урлаг

Оззи Осборны сүүлчийн тоглолтыг харуулсан “Back to the Beginning” киноны трейлер цацагджээ

25/09/2026
Дуу хөгжим Урлаг

Өнөөдөр Уилл Смитийн төрсөн өдөр

25/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Тамгагүй төр” буюу “Монгол хаан” жүжгийн орос хэл дээрх орчуулгыг Ерөнхий сайд асан С.Баяр хийжээ

26/09/2026

Уран бүтээлч Э.Орхон “On The Way Back Home” бие даасан үзэсгэлэнгээ дэлгэлээ

26/09/2026

Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театр үзэгчдийн танхим, тайз гэрэлтүүлгээ шинэчилжээ

26/09/2026

50 Cent-ийн 19 жилийн өмнө байгуулсан цэцэрлэгт хүрээлэн одоо ч олны хөлд дарагдсан хэвээр байна

25/09/2026

Том Хиддлстон “Tenzing” киноныхоо төлөө Эверестэд аялсан тухайгаа ярьжээ

25/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.