Шинжлэх ухааны хэлээр бол арьсны дерма буюу жинхэнэ давхрын өнгөц хэсэгт гадны нөлөөгөөр ямар нэгэн будагч бодисны хуримтлал хиймлээр үүссэнийг хэлдэг. Өөрөөр хэлбэл арьсны давхаргад арилдаггүй бэх ашиглан пигментийг өөрчлөх замаар хийсэн биений өөрчлөлтийн хэлбэрийг шивээс гэнэ.
Сүүлийн үед охид залуус шивээсийг биен дээрх урлаг хэмээн сонирхож, их хийлгэдэг болсон. Тиймээс шивээс арилгаж болдоггүй учир биеийнхээ аль хэсэгт, ямар шивээс хийлгэхээ сайн бодож үзээрэй.Залуус өөрийн шүтэн биширдэг хүн, дотоод сэтгэлийн илэрхийлэл, өөрийн онцлогт тохирсон шивээснүүдийг хийлгэдэг. Ингээд та бүхэндээ Монгол залуусын биен дээрх содон шивээснүүдийн фото зургаас хүргэж байна.
www.URLAG.mn