Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Кейт Уинслет 51 нас хүрлээ
Кино

Кейт Уинслет 51 нас хүрлээ

Урлаг Урлаг05/10/2026Шинэчлэгдсэн:05/10/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Английн жүжигчин Кейт Элизабет Уинслет өнөөдөр 51 нас хүрлээ. Тэрбээр 1975 оны энэ өдөр буюу аравдугаар сарын 5-нд Английн Ридинг хотод төржээ. Театрын гэр бүлд өссөн тэрбээр бага наснаасаа тайзны урлагт хөл тавьж, 15 настайдаа Британийн телевизийн “Dark Season” цувралд тоглосноор мэргэжлийн карьераа эхлүүлжээ.

Уинслет 1994 онд Питер Жексоны найруулсан “Heavenly Creatures” кинонд тоглож, анхны томоохон кино дүрээ бүтээсэн байна. Дараа жил нь Анг Лигийн “Sense and Sensibility” кинонд Марианна Дэшвудын дүрийг бүтээснээр шүүмжлэгчдийн анхаарлыг татаж, BAFTA-ийн шагнал хүртжээ. Мөн уг дүрээрээ “Оскар”-т нэр дэвшсэн нь түүний карьерын эхний томоохон амжилтуудын нэг болсон байна.

Кейт Уинслетийн нэрийг дэлхий дахинд таниулсан бүтээл бол Жеймс Камероны “Titanic” кино юм. 1997 онд нээлтээ хийсэн уг кинонд тэрбээр Леонардо Ди Каприогийн бүтээсэн Жек Доусоны хамт Роуз Дьюитт Бьюкейтерийн дүрд тогложээ.

“Titanic” тухайн үедээ кино урлагийн түүхэн дэх хамгийн өндөр орлого олсон бүтээлүүдийн нэг болж, Уинслетийг дэлхийн хэмжээний од болгосон юм. Тэрбээр уг дүрээрээ “Оскар”-ын шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд нэр дэвшсэн байна.

Гэхдээ “Titanic”-ийн дараа Уинслет зөвхөн томоохон блокбастер кинонд тоглох замыг сонгоогүй. Тэрбээр “Quills”, “Iris”, “Eternal Sunshine of the Spotless Mind”, “Finding Neverland”, “Little Children”, “Revolutionary Road” зэрэг өөр өөр жанрын, дүрийн хувьд нарийн төвөгтэй бүтээлүүдэд тогложээ.

2008 онд Уинслетийн карьерын бас нэгэн томоохон үе эхэлсэн. Тэрбээр “The Reader” кинонд Ханна Шмитцийн дүрийг бүтээж, 2009 онд “Оскар”-ын шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг хүртсэн байна. Тус дүр нь түүнд BAFTA болон бусад олон шагналыг мөн авчиржээ.

Түүний дараагийн он жилүүдэд “Mildred Pierce”, “The Holiday”, “Contagion”, “Divergent”, “Steve Jobs”, “Wonder Wheel”, “The French Dispatch” зэрэг кино, телевизийн бүтээлүүд багтсан байна.

Уинслет телевизийн салбарт ч өндөр амжилт гаргасан. 2011 онд “Mildred Pierce” мини цувралын гол дүрээрээ анхны “Primetime Emmy” шагналаа хүртсэн бол 2021 онд HBO-ийн “Mare of Easttown” цувралын мөрдөгч Мар Шиханы дүрээрээ дахин “Эмми”-гийн шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртжээ.

“Mare of Easttown” цувралын дүрээрээ тэрбээр мөн “Алтан бөмбөрцөг” хүртсэн байна.

2022 онд Уинслет Жеймс Камеронтой дахин хамтран “Avatar: The Way of Water” кинонд Роналын дүрд тоглосон. Мөн 2024 онд нээлтээ хийсэн “Lee” кинонд Дэлхийн II дайны үеийн гэрэл зурагчин, дайны сурвалжлагч Ли Миллерийн дүрийг бүтээхийн зэрэгцээ продюсерээр ажилласан байна. Тэрбээр энэ төслийг дэлгэцэнд хүргэхийн тулд бараг арван жил ажилласан тухайгаа ярьж байжээ.

Мөн 2024 онд “The Regime” цувралд тоглож, продюсероор ажилласан байна.

2025 онд Уинслет “Goodbye June” кинонд тоглож, мөн найруулагчийн хувиар анхны бүрэн хэмжээний уран сайхны киногоо бүтээсэн байна. Түүнчлэн “Avatar: Fire and Ash” кинонд Роналын дүрээ дахин бүтээжээ.

Кейт Уинслет карьерынхаа турш “Оскар”, BAFTA, “Алтан бөмбөрцөг”, “Primetime Emmy”, “Грэмми” зэрэг томоохон шагналуудыг хүртсэн жүжигчдийн нэг юм. Тэрбээр нийт долоон удаа “Оскар”-т нэр дэвшиж, нэг удаа хүртсэн байна. 2012 онд Их Британийн эзэнт гүрний одонгийн Командер (CBE) цолоор шагнагджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Реппер Ginjin, жүжигчин Ц.Цэрэнболд нар хамтарлаа

05/10/2026
Кино Урлаг

Деми Мур Холливудын хамгийн өндөр цалинтай эмэгтэй жүжигчин болсон үеэ дурсав

04/10/2026
Кино Урлаг

Өнөөдөр Дакота Жонсоны төрсөн өдөр

04/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Г.Ариунбаатар Ж.Вердийн наадамд “Набукко” дуурийн гол дүрд тоглолоо

05/10/2026

Кейт Уинслет 51 нас хүрлээ

05/10/2026

Жүжигчин О.Энхтуул “Улаан байшин”-даа эргэн ирлээ

05/10/2026

Найруулагч Б.Баатарт хилийн хориг тавьсанаас болж “Монгол хаан” жүжгийн гадаад дахь зарим тоглолтууд цуулагджээ

05/10/2026

Дуучин Т.Солонго “Уран бүтээлээ хийж, пянзаа гаргах мөрөөдөлтэй” гэв

05/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.