Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Баян-Өлгий аймгийн сурагчид бий биелгээгээр өв соёлоо сурталчиллаа
Өв соёл

Баян-Өлгий аймгийн сурагчид бий биелгээгээр өв соёлоо сурталчиллаа

Урлаг Урлаг04/10/2026Шинэчлэгдсэн:04/10/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сурагчдын дунд зохион байгуулсан бий биелгээний нэгдсэн үйл ажиллагаанд 108 хүүхэд оролцож, үндэсний өв соёлоо нэгэн хэмнэлээр илэрхийллээ.

Баян-Өлгий аймгийн төв талбайд зохион байгуулсан энэхүү үйл ажиллагааг зохион байгуулагч, багш, бий биелээч Х.Хулангоогоос тодруулахад, “Анх 100 хүүхэд оролцуулах зорилго тавьсан ч бидний урилгыг дэмжиж, 108 хүүхэд хүрэлцэн ирсэнд баяртай байна. 108 хүүхэд бүжиглээд зогсохгүй, 108 зүрх нэгэн хэмнэлээр цохилж, өв соёлоороо нэгдлээ. Хүүхдүүдийн эрч хүч, инээд хөөр, хичээл зүтгэл, хүсэл тэмүүлэл энэ өдрийн хамгийн сайхан өнгө байлаа. Оролцогч хүүхдүүдээрээ бахархаж байна. Энэ сайхан үйл ажиллагаанд оролцсон хүүхдүүддээ чин сэтгэлээсээ баярлалаа. Мөн хүүхдүүдээ дэмжиж, бидний урилгыг хүлээн авч оролцуулсан эцэг эхчүүддээ талархаж байна” хэмээлээ.

Тэрбээр энэ удаагийн үйл ажиллагааг зохион байгуулахад санхүү, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлсэн сайн дурынхан, дэмжигчид болон арын албанд ажилласан бүх хүнд талархал илэрхийллээ. Мөн “Арвин” ресторан, “Цамбагарав өгөөж” ХХК, “Дагшин Алтай” ТББ-ын хамт олон, үйл ажиллагааг бичлэгээр баримтжуулан үлдээсэн “ЭСТИПРО” студи, хүүхэд бүрд студийн зураг бэлдсэн “Некст” фото студийн хамт олонд талархсанаа хэлэв. Түүнчлэн үйл ажиллагааг бүх талаар дэмжсэн “Урианхай, дөрвөд, тува иргэдийн нийгмийн хөгжлийг дэмжих холбоо” ТББ-ын удирдлага, гишүүдэд талархал илэрхийллээ.

Оролцогчид, сонирхогчид энэ удаагийн үйл ажиллагааг хүүхдүүддээ өв соёлоо таниулж, хамтдаа мэдэрч, цаашид өвлүүлэн үлдээхэд чиглэсэн сайхан санаачилга болсныг онцолж байлаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

“Монголын нууц товчоо”-г уншиж, түүхэн үйл явдлыг хэлэлцэж байна

01/10/2026
Өв соёл Урлаг

Баруун тайгын намар

30/09/2026
Өв соёл Урлаг

Адууны соёлыг хөгжүүлэх цогцолбор байгуулна

25/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Хагас зуун жил кино урлагт гялалзсан Сьюзан Сарандон 80 нас хүрлээ

04/10/2026

Найруулагч Н.Наранбаатар жүжигчнээр эргэн тайзнаа гарна

04/10/2026

“Дүрслэх урлагийн музейн-60 жил” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэж байна

04/10/2026

Баян-Өлгий аймгийн сурагчид бий биелгээгээр өв соёлоо сурталчиллаа

04/10/2026

P Diddy дахин ганцаарчилсан хорих байранд шилжжээ

03/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.