Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Энэ амралтын өдөр “Унадаг дугуйн парад” зохион байгуулагдана
Сонгодог уран зохиол

Энэ амралтын өдөр “Унадаг дугуйн парад” зохион байгуулагдана

Урлаг Урлаг09/10/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10354887_808214332562149_8091864462560012052_n7981548152014-10-09-11-02[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монголын Залуучуудын Холбоо “Спирт үү, спорт уу” аяныхаа хүрээнд “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд залуучуудын дунд давалгаалж байгаа хамгийн үр дүнтэй төсөл болж байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй байхаа. Өмнө нь зохион байгуулагддаггүй байсан унадаг дугуйн парадыг тогтмол зохион байгуулж байгаа юм. 2012 онд Чингисийн талбай дээр залуус Унадаг дугуй хийсэн бөгөөд 2013 онд Зам гэсэн үг бичиж төр засагт унадаг дугуйн зам хэрэгтэй байгаа дуу хоолойгоо хүргэсэн юм. Мөн залуус энэ оны 8-р сарын 25-н буюу “Монголын залуучуудын өдөр”-өөр МЗХ-ны гадаа талбайд унадаг дугуйгаа шатааж хүртэл дуу хоолойгоо өргөж байсныг санаж байгаа болов уу.

Ямартай ч энэхүү төсөл аймаг орон нутагт ч давалгаалаад эхэлсэн бөгөөд нийслэлийн зарим дүүрэгт унадаг дугуйн зам тавьж энэ зун залуус эко тээврийн хэрэгсэл болох унадаг дугуйгаар нийслэлээ чимж, байгууллагууд гадна талбайдаа унадаг дугуйн зогсоол барьж их л үр дүнтэй зун болж өнгөрлөө.

Тэгвэл энэ Бямба гараг буюу 10-р сарын 11-нд энэ намрын хаалт “Ногоон гудамж-Унадаг дугуйн зам” унадаг дугуйн парад “гоё мэдээ, гоё парад” гэсэн уриатайгаар зохион байгуулагдах гэж байна. Парад дээр Эдийн Засгийн Хөгжлийн Яам “Гудамж” төслийн санаачлан хэрэгжүүлэхээр төвөвлөж байгаа “Ногоон гудамж-Унадаг дугуйн зам” төслийг таницуулах юм байна.

Дугуйн парадын ерөнхий зохион байгуулагчаар МЗХ, ЭЗХЯ “Гудамж төсөл”, МЗХ дэргэдэх “Залуу дугуйчин клуб” хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн ЗДТГ, нийслэлийн ЗЦГ, дэмжигч байгууллагаар НЕТГ-ын дэргэдэх Нью имежи клуб, Монголын дугуйн холбоо, Монголын триатлоны холбоо, МЗХ-ны дэргэдэх Найс байк клуб, Аттила дугуйн дэлгүүр, Cannondale дугуйн дэлгүүр, Никель Ганбаа ХХК, МЗХ-ны дэргэдэх Монголын Авто замчин залуучуудын холбоо ажиллаж байгаа юм байна.

Парад 10-р сарын 11-ны 10.00 цагт Чингисийн талбайд нээлтээ хийж Чингисийн талбайгаас баруун 4 зам, баруун 4 замаас зүүн 4 зам, эргээд Чингийн талбай гэсэн нийт 9,2 км явах юм байна. Парадад оролцохдоо хамгаалалтын малгай өмссөн байх, унадаг дугуйн урд хойд тормос бүрэн ажиллаж байх, 13–аас доош насны хүүхдүүдийг харгалзах насанд хүрсэн хүнгүйгээр параданд оролцуулахгүй байх гэсэн шаардлагууд тавигдаж байгаа юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж авна уу? https://www.facebook.com/events/628812923901466/

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.