Казакстан улсын Астана хотноо Нуржамал Усенбаевагийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын II уралдаан аравдугаар сарын 1-4-ний өдрүүдэд болж өндөрлөлөө.
Эл олон улсын уралдаанд манай улсаас дуурийн дуучин Х.Мягмарсүрэн амжилттай оролцжээ. Тодруулбал, Х.Мягмарсүрэн уралдааны шувтаргын шатанд шалгарч, тусгай байр эзэлжээ. Мөн Соёлын яамны нэрэмжит шагнал хүртсэн байна.

