Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Дуучин Т.Солонго “Уран бүтээлээ хийж, пянзаа гаргах мөрөөдөлтэй” гэв
Дуу хөгжим

Дуучин Т.Солонго “Уран бүтээлээ хийж, пянзаа гаргах мөрөөдөлтэй” гэв

Урлаг Урлаг05/10/2026Шинэчлэгдсэн:05/10/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дуучин Т.Солонго Asu.mn сайтын “My career” ярилцлагын нэвтрүүлэгт оролцож, “Эмоушн” хамтлагийн бүрэлдэхүүнд багтаж уран бүтээлээ туурвиж байсан үе болоод тус хамтлагаас гарсан шалтгаан, өөрийн хувийн амьдралд тохиолдсон уй гашуу, хүнд үеийг хэрхэн даван туулсан тухайгаа хуваалцжээ.

Тэрбээр эл нэвтрүүлгийн үеэр “Урлагаар яваагүй байсан бол би аль хэзээний галзуурчих байсан болов уу. Тиймээс би урлаггүйгээр өөрийгөө төсөөлж чадахгүй. Мөрөөдлөө орхихгүй байхад биелэх нэг өдөр ирнэ. Миний доторх сэтгэлийн гал, мөрөөдлийн гал хэзээ ч унтардаггүй. Цаашддаа уран бүтээлээ хийж, пянзаа гаргана. Хэдий хугацаа зарцуулах нь хамаагүй. Бага багаар ч хамаагүй хийгээд явна л гэж боддог” гэжээ.

Монголын поп хөгжмийн нэгэн үеийн тод өнгө төрх болсон Т.Солонго Хөгжим бүжгийн коллеж (өнөөгийн Монгол Улсын Консерватори)-д мэргэжлийн төгөлдөр хуурч мэргэжил эзэмшиж, улмаар Гавьяат жүжигчин А.Бүтэд багшийн удирдлагад дуулаачаар суралцжээ.

1998 оноос “Эмоушн” хамтлагийн бүрэлдэхүүнд багтаж, 2000-гаад оны дунд үе хүртэл уран бүтээлээ туурвижээ. 2010 оноос Т.Солонго “Maestro” хөгжмийн сургуулийг ажиллуулж,  хөгжимд дуртай, хөгжмийг ойлгож сонсдог ирээдүйн сонсогчдыг бэлтгэхэд өөрийн авьяасыг зориулж байна.

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Реппер Ginjin, жүжигчин Ц.Цэрэнболд нар хамтарлаа

05/10/2026
Дуу хөгжим Урлаг

Сиа хөгжмийн каталогийнхоо 50 хувийг 180 сая доллараар худалджээ

03/10/2026
Дуу хөгжим Урлаг

Мэрайя Кэри “Glitter” киноны 25 жилийн ойг 1.55 сая ам.долларын алмаазан зүүлтээр тэмдэглэв

02/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Т.Солонго “Уран бүтээлээ хийж, пянзаа гаргах мөрөөдөлтэй” гэв

05/10/2026

Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд Х.Мөнхтүвшин, Ж.Хишигбат нар амжилттай оролцлоо

05/10/2026

Реппер Ginjin, жүжигчин Ц.Цэрэнболд нар хамтарлаа

05/10/2026

“Үлэмжийн чанар” олон улсын уралдаанд боллоо

05/10/2026

Дэлхийн багш нарын өдөр тохиож байна

05/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.