Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»BTS хамтлагийн аялан тоглолтын тасалбарын борлуулалт 500 сая ам.долларыг давжээ
Дуу хөгжим

BTS хамтлагийн аялан тоглолтын тасалбарын борлуулалт 500 сая ам.долларыг давжээ

Урлаг Урлаг06/10/2026Шинэчлэгдсэн:07/10/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өмнөд Солонгосын алдарт “BTS” хамтлаг “Arirang” аялан тоглолтынхоо тасалбарын борлуулалтаас 500 сая ам.доллар давсан орлого олсон дэлхийн анхны поп хамтлаг болсон тухай “Billboard” сэтгүүлийн цахим хуудсанд мэдээлжээ.

АНУ-ын хөгжмийн салбарын тус сэтгүүл “Boxscore” жагсаалтын хамгийн сүүлийн үеийн мэдээллийг эш татан мэдээлснээр, “BTS” нь ийм амжилтад хүрсэн долоо дахь хамтлаг болжээ. Өмнө нь энэ амжилтад хүрсэн зургаан хамтлаг бүгд рок хамтлаг байсан тул “BTS” ийм амжилт үзүүлсэн анхны поп хамтлаг болсныг “Billboard” онцолжээ. Тасалбарын борлуулалтын орлого ийнхүү өсөхөд сүүлийн үеийн тоглолтууд голлон нөлөөлжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Өмнөд Солонгосоос аялан тоглолтоо эхлүүлснээс хойш дөрвөн сарын дараа буюу наймдугаар сард “BTS” 12 тоглолт хийж, 800 мянга орчим үзэгч татан, тасалбарын борлуулалтаас 171.7 сая ам.долларын орлого олсон байна.

Ингэснээр тус хамтлаг “Billboard”-ийн сар тутмын шилдэг аялан тоглолтын жагсаалтыг тав дахь удаагаа тэргүүлсэн байна. Уг жагсаалтыг “Bad Bunny” 10 удаа, Бейонсе, “Coldplay” болон Элтон Жон нар тус бүр долоон удаа тэргүүлж байжээ. Мөн “BTS” хамтлагийн наймдугаар сарын орлого нь “Billboard Boxscore”-ийн түүхэн дэх нэг сарын хугацаанд олсон орлогын хэмжээгээр хоёрдугаарт бичигдсэн байна. Уг жагсаалтыг Бейонсегийн 2023 оны наймдугаар сард олсон орлого тэргүүлж байна. Аялан тоглолтын хүрээнд дахин 40 орчим тоглолт хийхээр төлөвлөж байгаа тул нийт орлого нь нэг тэрбум ам.долларт хүрч магадгүй гэж “Billboard” таамаглаж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Жастин Тимберлейк тайзан дээр битбокс хийдэг байсан үеэсээ ичдэг гэнэ

06/10/2026
Дуу хөгжим Урлаг

Брайан Мэй “Queen” хамтлаг дахин аялан тоглолт хийхгүй гэв

06/10/2026
Дуу хөгжим Урлаг

“Stray Kids” хамтлаг “Грэмми”-ийн шагналыг бойкотлох BTS-ийн хөдөлгөөнд нэгдлээ

06/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

А.Баярцэцэг: Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

07/10/2026

П.Батжав: Монголын арьсан урлаг олон арга техник, илэрхийллийг нэгэн зэрэг агуулдгаараа нэн онцлог

07/10/2026

Монголын модон барын өвийг олон улсын эрдэмтэд хэлэлцэж байна

07/10/2026

“Саран хөхөө” театрын шинэ барилгын ажил 80 гаруй хувьтай байна

07/10/2026

Жастин Тимберлейк тайзан дээр битбокс хийдэг байсан үеэсээ ичдэг гэнэ

06/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.