Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Брайан Мэй “Queen” хамтлаг дахин аялан тоглолт хийхгүй гэв
Дуу хөгжим

Брайан Мэй “Queen” хамтлаг дахин аялан тоглолт хийхгүй гэв

Урлаг Урлаг06/10/2026Шинэчлэгдсэн:07/10/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Queen” хамтлагийн гитарчин Брайан Мэй хамтлаг цаашид дахин аялан тоглолт хийхгүй гэж мэдэгджээ. Тэрбээр 50 жилийн турш аялан тоглолт хийснийхээ дараа хувийн эрх чөлөөгөө золиослохыг хүсэхээ больсон гэж тайлбарласан байна.

Өдгөө 79 настай Брайан Мэй “The Times” сонинд өгсөн ярилцлагадаа ойролцоогоор 18 сарын өмнө дахин аялан тоглолт хийхгүй гэсэн шийдвэр гаргаснаа хэлжээ. Түүний хувьд аялан тоглолтын үеэр гэр бүлийн дотны хүн нь нас барсан ч гэртээ очиж, эргэн ирэх боломж хязгаарлагдмал байсан нь энэ шийдвэрт нөлөөлсөн байна.

“Би тоглох дуртай, аялах ч дуртай. Гэхдээ үүний төлөөс нь эрх чөлөөгөө золиослох явдал. Надад эхнэр Анита Добсон, ач зээ нар, мөн хийхийг хүсдэг астрофизикийн олон ажил бий. Тиймээс 50 жил хангалттай байж магадгүй” хэмээн Мэй ярьжээ.

Гэхдээ энэ нь “Queen” хамтлагийн хөгжмийг дахин тайзнаа хүргэх бүх боломжийг үгүйсгэсэн гэсэн үг биш аж. Мэй өнгөрсөн жил Лондон дахь “Sphere”-д зочилсныхоо дараа “Queen” хамтлагийн хөгжмийг ашигласан иммерсив шоу хийх санаа төрсөн гэж ярьсан байна.

Тэрбээр ийм төрлийн бүтээлийг орчин үеийн технологийн тусламжтайгаар хийх боломжтой гэж үзэж байгаа ч хиймэл оюун ухаан (AI) ашиглахтай холбоотой зарим асуудалд болгоомжтой хандаж байгаагаа илэрхийлжээ.

“Queen” хамгийн сүүлд Адам Ламбертын хамт “Rhapsody” дэлхийн аялан тоглолтоо хийсэн бөгөөд уг аялан тоглолт 2024 оны хоёрдугаар сард өндөрлөсөн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Жастин Тимберлейк тайзан дээр битбокс хийдэг байсан үеэсээ ичдэг гэнэ

06/10/2026
Дуу хөгжим Урлаг

BTS хамтлагийн аялан тоглолтын тасалбарын борлуулалт 500 сая ам.долларыг давжээ

06/10/2026
Дуу хөгжим Урлаг

“Stray Kids” хамтлаг “Грэмми”-ийн шагналыг бойкотлох BTS-ийн хөдөлгөөнд нэгдлээ

06/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

А.Баярцэцэг: Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

07/10/2026

П.Батжав: Монголын арьсан урлаг олон арга техник, илэрхийллийг нэгэн зэрэг агуулдгаараа нэн онцлог

07/10/2026

Монголын модон барын өвийг олон улсын эрдэмтэд хэлэлцэж байна

07/10/2026

“Саран хөхөө” театрын шинэ барилгын ажил 80 гаруй хувьтай байна

07/10/2026

Жастин Тимберлейк тайзан дээр битбокс хийдэг байсан үеэсээ ичдэг гэнэ

06/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.