Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Унгараас Ромын үеийн Венерагийн баримал олджээ
Археологи

Унгараас Ромын үеийн Венерагийн баримал олджээ

Урлаг Урлаг10/10/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Унгарын Пилишсентйиван буюу Харшийн ой хэмээх археологийн дурсгалт газар Ромын үеийн тосгоны үлдэгдлийг судлах үеэр хар тугалгаар хийсэн  “Venus Pudica” буюу Венерагийн жижиг баримал олджээ. Энэхүү олдворыг металл илрүүлэгчийн тусламжтайгаар илрүүлсэн бөгөөд тус суурингаас өмнө нь шашин, шүтлэгтэй холбоотой эд өлгийн зүйл бүртгэгдэж байгаагүй тул судлаачид онцгой ач холбогдолтой гэж үзэж байна.

Археологич Симон Бенцегийн удирдсан судалгааны баг уг газрыг ийнхүү дөрөв дэх жилдээ судалж байгаа юм. Судалгаагаар Венерагийн баримлаас гадна хар тугалгатай хүрэл толины хэсэг, төмөр багаж, хувцасны зүү болох фибула болон зоос зэрэг Ромын үеийн эд өлгийн зүйлс илэрсэн байна.

Археологичид мөн “E” гэж тэмдэглэсэн барилгын сууцны хэсэг болон хойд талын орчныг судлах явцдаа чулуун хавтангаар хучсан талбай илрүүлсэн нь эдийн засгийн буюу аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой байж болзошгүй гэж үзжээ. Үүнээс гадна хөндөгдөөгүй нурангин давхаргаас олон тооны ваар сав, зарим нь бүтнээрээ хадгалагдсан эд өлгийн зүйлс болон төмөр хавчаар илэрсэн аж. Эдгээр олдвор нь тухайн барилгыг хэрхэн ашиглаж байсан, Ромын үед энд амьдарч байсан хүмүүсийн өдөр тутмын амьдрал ямар байсныг тодруулахад тусална.

Харин Венерагийн жижиг баримал нь эдийн засаг, ахуйн хэрэглээнээс гадна уг сууринд шашин шүтлэг, бэлгэдлийн соёл мөн оршиж байсныг харуулах шинэ баримт болж байна.

default

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Египетийн 1700 жилийн настай булшнаас эртний грек хэлээр бичсэн гашуудлын шүлэг олджээ

01/10/2026
Археологи Урлаг

Анкарагаас 66 сая жилийн настай чулуужсан дунгийн үлдэгдэл олджээ

18/09/2026
Археологи Урлаг

Архангай аймгийн Буган хөшөөний судалгаа 1960-аад оноос эхэлжээ

18/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Унгараас Ромын үеийн Венерагийн баримал олджээ

10/10/2026

Намрын өнгө, Монгол ахуйг харуулсан 84 бүтээлийг дэлгэлээ

10/10/2026

Хэрээ уулын оройд 13 чулуун овоог засаж тахисан байдаг

10/10/2026

Пол Радд зураг авалтын талбайд гар утсаа авч явахаа больжээ

09/10/2026

Жулиа Стайлс олон жилийн айдсаа даван туулж байна

09/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.