Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Баян-Өлгий аймгийн ууган дарга Б.Хабийн эд зүйлс музейд хадгалагдаж байна
Музей

Баян-Өлгий аймгийн ууган дарга Б.Хабийн эд зүйлс музейд хадгалагдаж байна

Урлаг Урлаг13/10/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Баян-Өлгий аймгийн музей сан хөмрөгтөө 5448 гаруй үзмэр хадгалдаг бөгөөд өдөрт дунджаар 80-100 хүн үзэж сонирхдог байна. Тус музей жилд дотоод, гадаадын 21 мянга гаруй хүнд үйлчилдэг аж.

Энэ удаа тус музейн сан хөмрөгт хадгалагдаж буй төр, нийгмийн зүтгэлтэн, ахмад дайчин, Ховд болон Баян-Өлгий аймгийн ууган дарга Бажийн Хаби агсны эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, гэрэл зураг, төрийн шагнал, түүхэн баримтуудыг танилцуулж байна.
Төр, нийгмийн зүтгэлтэн Б.Хаби агсны мэндэлсний 125 жилийн ой энэ жил тохиож байна. Тэрбээр Ховд, Баян-Өлгий аймгийн анхны даргаар ажиллаж, Ховд аймгийн орлогч дарга, Баруун хилийн комиссар, Баян-Өлгий аймгийн прокурор, тус аймагт байгуулагдсан анхны Хөдөө аж ахуйн хоршооны дарга зэрэг хариуцлагатай албан тушаал хашиж байжээ. Мөн Ардын Их Хурал, Улсын Бага Хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж, тухайн үеийн төр, нийгмийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулсан байна.

Өдгөө Баян-Өлгий аймгийн музейн сан хөмрөгт Б.Хаби агсны ганцаараа авахуулсан гэрэл зураг, Алтайн хязгаарыг гаднын түрэмгийлэгчдээс чөлөөлөх дайнд авч явсан отрядын туг, төр, засгаас хүртээсэн одон, медаль, үнэмлэх, тамга зэрэг цөөнгүй дурсгал хадгалагдаж байна.

Тухайлбал, Б.Хабид төр, засгаас хүртээсэн Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт тэмдэг, Ардын хувьсгалын 25 жилийн ойн медаль, “Улсын сайн малчин” тэмдэг, Улсын сайн малчдын анхны зөвлөгөөнд оролцсонтой нь холбогдуулан Ерөнхий сайдаас олгосон “Сайшаалын үнэмлэх”, бусад үнэмлэх, баримт бичиг музейн сан хөмрөгт хадгалагдаж байна.

Мөн Б.Хаби агсны хэрэглэж байсан казах хийцийн тоногтой мөнгөн бүс, тамга, хувцасны индүү, лааны суурь, ташуур зэрэг эд зүйлс хадгалагдан үлджээ.

Эдгээр эд өлгийн зүйлс нь Б.Хаби агсны ажил, амьдралын замнал, тухайн үеийн нийгэм, улс төрийн нөхцөл байдлыг тольдон харуулахын зэрэгцээ нутгийн ард иргэдийн ахуй, соёл, уламжлалын онцлогийг хойч үед өвлүүлэн үлдээсэн түүх, соёлын дурсгал юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Британийн музейд “Байёгийн хивс”-ийг тойрсон маргаан дэгдэв

01/10/2026
Музей Урлаг

Долоон лууг гуулинд мөнхөлсөн уран дархны бүтээл

24/09/2026
Музей Урлаг

Монголын үндэсний музей өвлийн цагийн хуваарьт шилжлээ

17/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Баян-Өлгий аймгийн ууган дарга Б.Хабийн эд зүйлс музейд хадгалагдаж байна

13/10/2026

Тайландын “Rinrada: The Influencer” аймшгийн кино Ази, Ойрх Дорнодын зах зээлд гарна

12/10/2026

Келли Кларксон Бруклины дэлгүүрийн эзнийг “бүдүүлэг”, “худалч” хэмээн шүүмжилжээ

12/10/2026

Аманда Сейфрид сексийн үзэгдэл олонтой байсан тул шинэ цувралд тоглохоос татгалзжээ

12/10/2026

Канадын зохиолч Энн Карсон 2026 оны Нобелийн шагнал хүртлээ

12/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.