Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Дуучин Т.Дэлгэрмөрөн “Delgermurun Best Hits” VIP үдэш зохион байгуулна
Дуу хөгжим

Дуучин Т.Дэлгэрмөрөн “Delgermurun Best Hits” VIP үдэш зохион байгуулна

Урлаг Урлаг13/10/2026Шинэчлэгдсэн:13/10/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дуучин Т.Дэлгэрмөрөн ТВ8 телевизийн “Be Strong” реалити шоуны нийгмийн нөлөөллийн төслийнхөө хүрээнд “Delgermurun Best Hits” VIP тоглолтоо аравдугаар сарын 17-ны бямба гарагт зохион байгуулах гэж байна.

Тоглолт “Michelle Restaurant & Lounge”-д 19:00 цагаас болох бөгөөд “Michelle Live Session” цувралын 10 дахь дугаарт багтаж байгаагаараа онцлог юм.

Энэ үдэш Т.Дэлгэрмөрөн өөрийн шилдэг уран бүтээлүүдээ амьд хөгжмийн өвөрмөц найруулгатайгаар хүргэхээс гадна зочин уран бүтээлчидтэй хамтран үзэгч, сонсогчдодоо онцгой хөгжмийн мэдрэмж бэлэглэхээр болжээ.

Т.Дэлгэрмөрөнгийн хувьд энэхүү тоглолт нь “Be Strong” реалити шоуны хүрээнд хэрэгжүүлж буй нийгмийн нөлөөллийн төслийн нэг хэсэг юм. Тус шоуны оролцогчид өөрсдийн амьдралын өөрчлөлтөөр хязгаарлагдахгүй, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд Т.Дэлгэрмөрөн ганц бие аавуудын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж, тэднийг нэгтгэн дэмжих чиглэлээр ажиллаж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Ариана Гранде “Eternal Sunshine” аялан тоглолтынхоо талаар баримтат киног гаргана

27/11/2026
Дуу хөгжим Урлаг

“BIGBANG” хамтлагийн “GiiiRIP” дууг KBS телевиз хориглов

26/11/2026
Дуу хөгжим Урлаг

Дуучин Б.Мягмарсүрэн Францын түүхэн сүмд тоглолт хийнэ

26/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Брэд Питт, Анжелина Жоли нар олон жил үргэлжилсэн маргаанаа эцэслэжээ

27/11/2026

Жерар Депардье 2018 онд үйлдсэн гэх хүчингийн хэргийн шүүх хурлаар орохоор болжээ

27/11/2026

Ариана Гранде “Eternal Sunshine” аялан тоглолтынхоо талаар баримтат киног гаргана

27/11/2026

“Ramayana” киноны хэлний апп “CineDubs” 42 орны 100 мянга гаруй үзэгчдэд хүрчээ

27/11/2026

Барби хүүхэлдэйн 67 жилийн түүхийг харуулах үзэсгэлэнг Австралид дэлгэнэ

27/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.