Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Г.Ганхүү: Ангийнхаа охидуудыг их панаалддаг байлаа
Үндэсний хөгжим

Г.Ганхүү: Ангийнхаа охидуудыг их панаалддаг байлаа

Урлаг Урлаг14/10/2014Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
a3daff541527578b2621c457b932518dbig9083321732014-10-14-14-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Хамгийн хүндрэлтэй асуудал нь “Pink Floyd”-ын дуунуудтай “Bee Gees”-ийн дуунуудыг харьцуулах юм бол үг нь хэд дахин их. Тэрийг цээжилнэ гэдэг бол их хүндрэлтэй. Манай охидуудын хувьд цээжилчихсэн байна лээ. Миний хувьд нас яваад ч тэр үү дуу цээжилнэ гэж жаахан хүндрэлтэй байгаад байгаа. Бэлтгэл бол 90 хувь хангагдсан байгаа шүү. /Инээв/.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгч, “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүүтэй уулзаж ярилцлаа. Тэрээр хоёр дахь удаагийн Tribute концертоо Соёлын төв өргөөнд аравдугаар сарын 19-нд буюу энэ долоо хоногийн ням гаригт хийхээр зэхжээ. Ингээд олон зүйл нуршилгүй түүнтэй хийсэн ярилцлагаа уншигчиддаа хүргье.

-Хоёр дахь удаагийн Tribute концертын хөгжимчид, дуучдын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон уу?

-Жилийн өмнө тоглож байсан “Pink Floyd”-ийн Tribute концертыг тоглож байсан бүрэлдэхүүнээрээ тоглож байгаа. Цаашдаа ч олон Tribute концертоо амьд хөгжим сонирхогчиддоо хүргэх төлөвлөгөөтэй байгаа. Ковер тоглолтонд хөгжмийн дуугаралт их чухал байдаг учраас чадварлаг хөгжимчидийн баг шаардлагатай байдаг.

-“Pink Floyd”-ийн тоглолтоос харж байхад тайзны засалт их өвөрмөц шийдэлтэй байсан шүү дээ. “Bee gees”-ын ковер тоглолт ч мөн өөрийн гэсэн өнгө аясыг харуулах болов уу?

-“Pink Floyd” өөрөө их өвөрмөц хамтлаг. Бүх зүйл нь цогц байх ёстой, тайзны гэрэл тайзны ард гарч байгаа видео кино зэрэг нь 60-аад оны үеэс тэд тоглолтондоо ашиглаж ирсэн байгаа. Тийм ч учраас “On n’Off” продакшныхан энэ тал дээр хичээж ажилласан. Харин “Bee Gees” хамтлагийн хувьд арай өөр уянгын дуунуудаараа тухайн үеийн залуусыг байлдан дагуулж байсан хамтлаг шүү дээ. Мэдээж өмнөх ковер тоглолтон дээр тоглогдож байсан гэрэлтүүлэг тайз хэвээрэй байна. Чөлөөт зах зээл өөрөө бүх зүйлийг дэг журманд нь оруулаад хувиарлачихдаг жамтай. Тэр утгаараа Монголын рок попын ертөнцөд ч мөн зөвхөн гэрэл хариуцсан компани нилээд их болсон. Тайз, арын гэрэлтүүлгийг хариуцсан зэрэг тус тусдаа хариуцсан ажлуудаа хийгээд явчихдаг болсон. Энэ нь уран бүтээлчдэд илүү дуулалт талруугаа, дуундаа анхаарах боломжийг өгч байгаа гэх үү дээ.

-Тоглолтын хугацааны хувьд хэр урт болох вэ. Сүүлийн үед концерт, тоглолт их урт үргэлжилдэг болсон байна?

-“Pink Floyd”-ийн хувьд 13 бүтээлийг нь сонсогч, үзэгчдэд хүргэсэн. Яагаад гэхээр эл хамтлагийн нэг дуу нь өөрөө 10 гаруй минут үргэлжилдэг онцлогтой. Тоглолт маань хоёр цагийн хугацаанд үргэлжилж байсныг үзэгчид маань санаж байгаа байх. “Bee Gees”-ийн хувьд 28 дууг нь дуулж байгаа. Мэдээж хоёр цаг гаруй хугацааны тоглолт болох байх. Аливаа тоглолт заавал хоёр гурван цаг үзэж, тоглож  кайф авдаг нь өөрөө буруу. Үзэгчидээ ч ядраагаад л дуусдаг. Яахав барууны стандарт гэж ярьвал хоёр цаг гаруйн тоглолт л болох байх.

-Гоцлол дуучин хэн байх вэ. “Bee Gees” хамтлагийн 28-н дууг та өөрөө дуулах уу?

-Өмнөх тоглолтон дээр Буянаа бид хоёр ерөнхийдөө гоцлоод “Sweetymotion” хамтлагийнхан маань Background-д дуулж байсан бол энэ удаад охидууд маань ерөнхийдөө дуулна. Миний хувьд долоон дууг дуулахаар зэхээд байгаа. “Bee Gees”-ийн дуулалт маш нарийн ур чадвар шаарддаг. Тэдний нарийн дууны өнгийг би яагаад ч гаргаж чадахгүй шүү дээ. Тиймээс манай уран бүтээлчид 28 бүтээлийг шударга зарчмаар хувааж авсан байгаа. Миний хувьд долоон дуу дуулна гэсэн байгаа ч “Sweetymotion” хамтлагийнханы дуулах дуунд миний хоолой байх жишээтэй. Тиймээс бүгдээрээ л дуулна гэсэн үг шүү дээ.

-Өмнөх тоглолтонд цагаа барьж ирсэн үзэгчдэд та өөрийн зүгээс сонирхолтой бэлэг барьж байсан шүү дээ. “Pink Floyd”-ийн гишүүдийн түүх, амьдрал уран бүтээл зэргийг хуучилж, “Шар айраг” хамтлагийнхаа цомгийг бэлэглэж байсан. Энэ жилийн хувьд тийм гэнэтийн бэлэг байх болов уу?

-Сошиал медиагаар ковер тоглолтын маань дараа хүмүүс баярласнаа илэрхийлж байсан. “Ийм зүйл байх хэрэгтэй юм байна, их сонирхолтой байлаа” гэсэн комментуудыг ирүүлсэн. Манай багийнхан маань ч мөн “Ганхүү ахаа энэ жил ч гэсэн түрүүлж ирсэн хүмүүсийг битгий уйдаагаарай тэмцээн уралдаан зарлаад цомгоо бэлэглээрэй” гэж байсан. Тийм учраас “Bee Gees”-ийн сонсогчид, үзэгчид маань хэрвээ цагтаа ирвэл олон гэнэтийн бэлэг хүлээж авах боломжтой болох юм шүү.

-Хэд хэдэн удаа тоглолт хойшиллоо. Тэгэхээр бэлтгэл ажил нилээд сайн байгаа байх?

-Тийм шүү. Бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдчихсан. Хамгийн хүндрэлтэй асуудал нь “Pink Floyd”-ын дуунуудтай “Bee Gees”-ийн дуунуудыг харьцуулах юм бол үг нь хэд дахин их. Тэрийг цээжлэнэ гэдэг бол их хүндрэлтэй. Манай охидуудын хувьд цээжилчихсэн байна лээ. Миний хувьд нас яваад ч тэр үү дуу цээжилнэ гэж жаахан хүндрэлтэй байгаад байгаа. Бэлтгэл бол 90 хувь хангагдсан байгаа шүү. /Инээв/. Залуу байхдаа ангийнхаа охидуудыг их паналддаг байлаа шүү дээ. Дандаа л  “Bee Gees”-ийн дуун дээр панаалддаг байлаа. Монголын анхны хайр дурлалын  тухай кино буюу “Би чамд хайртай” кино гарч байхад ард нь “Bee Gees”-ийн л хөгжим явж байсан жишээтэй. “Bee Gees” хамтлаг өөрөө дэлхий дээрх хамгийн олон цомог гаргасан хамтлаг шүү дээ. Гаргасан цомог бүр, дуу бүр нь хит болж байсан домог болсон хамтлаг байгаа. 200 гаруй дуу, 30 гаруй цомогноос нь 28 бүтээлийг нь  сонгож тоглоно гэдэг  их амаргүй ажил байсан даа. /Инээв/.

-Энэ жилийн ковер тоглолт өнгөрсөн жилийнхээс юугаараа онцлог байх бол?

-Хамгийн онцлог тал нь “Univision”-оор манай тоглолт шууд хүрэх болсоныг хэлэх нь зүйтэй болов уу. Тухайн тоглолтын танхимын орчин, гэрэлтүүлгийг тэр хэвээр нь гэртээ хүлээж авч үзэх боломжтой болж байгаа. Дашрамд “Боловсрол” суваг телевизийнхээ хамт олонд баярласнаа илэрхийлье. Тоглолтыг айл бүрийн хойморт тоглолтын заалны дуугаралт уур амьсгалыг тэр хэвээр нь аваачина гэдэг тийм ч амар зүйл биш тэр ч утгаараа “Боловсрол” телевизийн хамт олон маань техник технологиор дэмжиж байгаа.  Харин “Univision”-ий “0” сувгаар видео сангаас кино үздэг шиг манай тоглолтыг шууд хүлээж авч үзэх боломжтой. Үнийн хувьд өндөр үнэтэй байхгүй таван мянган төгрөг байдаг ч юм уу боломжийн байх болов уу. Мэдээж аливаа нэгэн зүйл үнэгүй байвал үнэ цэнэгүй байдаг жамтай. Тиймээс тодорхой хэмжээнд үнэтэй байна.

-Соёлын төв өргөөнд дуугарч байгаа Sound дуугаралтыг тэр хэвээр нь телевизээр үзэгчдэд хүргэх тийм ч амар зүйл биш болов уу?

-Бүх тоглолт пүүлтээр дамжиж дуугардаг. Тиймээс пүүлтнээс телевизийнхэн маань саунд дуугаралтаа авчихна. Мөн заалны уур амьсгалыг мэдрүүлэх үүднээс зааланд ч мөн пүүлт байрлуулж өгч байгаа.  Тэгэхээр заалны уур амьсгалыг яг л тэр хэвээр нь гэртээ мэдрэх боломжтой болж байгаа юм.

-Цуврал ковер тоглолт гэж түрүүн ярьж байсан. Тэгвэл гурав дахь тоглолтоо хэзээ хийх гэж байна вэ?

-Бидний үеийнхэн социалист нийгмийн бүтээгдэхүүнүүд. ОХУ-д сургуульд сурч, амьдарч байсан залуучууд цөөнгүй бий. Тийм ч учраас гурав дахь тоглолт маань ОХУ-ын алдартай уран бүтээлчдийн ковер тоглолт байна. Жишээ нь Цой, Алла Пугачева гэдэг ч юм уу. Дээр үеийн оросын гоё кинонуудын дуунуудаас л тоглох байх. Арванхоёрдугаар сард тоглоно доо.

Э.ТЭКҮ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Австрийн удирдаач, төгөлдөр хуурч, Маттиас Флецыбергер тавдугаар сарын 25-нд Монголд тоглолтоо хийнэ

21/05/2025

Өнөөдөр жүжигчин О.Тэмүүжингийн төрсөн өдөр

21/05/2025

Дензель Вашингтон Каннын кино наадмын хүндэтгэлийн шагнал хүртлээ

21/05/2025

“Хот ба түүний хийсгэлэн хана” роман уншигчдад хүрч байна

21/05/2025

Хүүхдийн баяраар таны хүүхдэд санал болгох үзвэрүүд

21/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.