Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»ЧҮРЭЧҮҮД уран бүтээлийн их аяндаа мордлоо
Уртын дуу

ЧҮРЭЧҮҮД уран бүтээлийн их аяндаа мордлоо

Урлаг Урлаг15/10/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
zurhend_harawsan_od_poster2115187522014-10-15-09-42[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  ЧҮРЭ  уран бүтээлийн нэгдлийг КУДС-ийг 2005 онд төгссөн мэргэжлийн уран бүтээлчид хамтран тайз дэлгэцийн урлагийг олон улсын тавцанд өрсөлдөхүйц шинэ түвшинд гаргах эрхэм зорилготойгоор байгуулж 2014 оны 8-р сарын 24-нд албан ёсны нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулсан.

Тайз дэлгэцийн салбарт 10 гаруй жил ажилласан 9 чиглэлийн мэргэжилтэй 70 гаруй уран бүтээлч дээр үндсэн багаа бүрдүүлж, СУИС, Мюзик холл, Зохиомж, Бэрс, Харцага зэрэг урлагийн сургууль төгссөн 100 гаруй уран бүтээлчид нэгдээд байна. Нэгдлийн уран бүтээлчид тайз дэлгэцийн бүх төрөлд уран бүтээл туурвихаар төлөвлөж байгаа бөгөөд тэр дундаа Бүрэн хэмжээний болон Богино хэмжээний уран сайхны кино, Баримтат кино, Телевизийн олон ангит кино, Телевизийн нэвтрүүлэг, Драмын жүжгийн төрөлд түлхүү уран бүтээл туурвихаар бэлтгэл ажилдаа ороод байна.

Одоогоор уран бүтээлийн нэгдлийн Удирдлагын багт Баатарын БАТСҮХ, Шархүүгийн МӨНХБАЯР, Пүрэвжавын БАТБОЛД, Алтангэрэлийн ГАНЧИМЭГ, Нэргүйн МӨНХБААТАР, Лхагвасүрэнгийн ЗОРИГТ, Жамсранжавын ЛУВСАНДОРЖ, Уран бүтээлийн зөвлөхөөр АЖ Г.Жигжидсүрэн, АЖ Б.Мөнхдорж АЖ П.Цэрэндагва, АЖ Д.Мэндбаяр, АЖ С.Сарантуяа, УГЗ Б.Баатар, СТА О.Бат-Өлзий СТА Д.Бямбацогт нар тус тус ажиллаж байгаа гэнэ.

Цаашдаа энэ нэгдэлд нэгдэх хүсэлтэй уран бүтээлчид болон компаниудад ЧҮРЭ уран бүтээлийн нэгдлийн үүд хаалга нээлттэй бөгөөд Яруу сэтгэгч хүний хөгжлийн нэгдэл, Тэгт тойрог кино компани, Бланс кино компани, Кидс фото студи, Оньс студи, X center хэвлэлийн газар тус тус нэгдээд байна.

Мөн ССАЖЯам, КУДС, Номин холдинг, Цэцүүх трэйд, Алтан халбага ХХК, Нирваань кинг ХХК, Кар турист ХХК, ЭССО ХХК, Эмонда ХХК зэрэг төрийн болон хувийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Мэргэжлийн уран бүтээлчдийг дэмжих нэгдмэл бодлоготой продюсерийн системийг хөгжүүлж, тайз дэлгэцийн урлагийг дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц шинэ түвшинд гаргаж хүн төрөлхтний шинэ сэтгэлгээг тодорхойлохоор ЧҮРЭЧҮҮД их аяндаа мордлоо. Ингээд та бүхэндээ тэдний уран бүтээлийн дээжисээс хүргэж байна.

ЗҮРХЭНД ХАРВАСАН ОД

Богино хэмжээний уран сайхны киноны товч танилцуулга

Хувь тавиланг яаалтай ч билээ дээ. Заяаны хань зам дээр гэж хүлээсээр нас хэдийн 60-ын талд хүрлээ. Одоо л болохгүй бол өнгөрлөө гэсэн бодолд бүгд л авттдаг. Ханиа хайсан залуус элдэв ээдрээ хөгжилтэй адал явдлуудыг туулсаар биесээ арай гэж олно. Гэвч тэдний хүcч байснаар болох болов уу?Бие биедээ таалагдах болов уу?Хувь тавиланг хэн зурдаг болоо?

ЗҮҮД 3650

Богино хэмжээний уран сайхны киноны товч танилцуулга

Санаатай санаандгүй үйлдсэн ямар ч хэрэг болов хэн нэгнийг хохироодог билээ. Гэмт хэрэг л бол гэмт хэрэг. Ял зэмлэлээ хүртэх л болно. Нэг хүний ял зэмээ эдлэх үйлийн хойно түүний гэр бүл, ах дүү, найз нөхөд бүгд л түүний адилаар ял зэмийг нь хамтдаа үүрэлцдэг жамтай. Тэр нэгэн өдөр залуу шоронгоос оргоно. Яагаад оргох болсноо өөрөө ч тайлж тайлбарлаж үл чадна. Түүнд суллагдахад долоохон хоног л үлдсэн байлаа.Залуу 10 жилийн турш хар дарсан зүүдэнд живсэндээ тэвчээр алдав уу? Эсвэл гэр бүлийнхээ төлөө юү?

АНХНЫ ХАЙРЫН ТҮҮХ

Үнэн хайранд олон үг хэрэггүй! Түүнд өөрийн гэсэн гайхамшигт хэл бий!

Залуус хэн хэндээ хайртай гэх боловч охины гэр бүлийнхэн тэдэнд саад болно. Охиноо ядуу хүнтэй суувал хожим зовно гэж үзсэн эцэг эх залууг өөрийн гэр бүлд оруулахыг хүссэнгүй.

Эцэстээ залуусын хайр дурлалын үнэн мөнийг цаг хугацаа л харуулах болно.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.