Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Жүжигчин Б.Шинэбаяр 10 жилийн дараа их зохиолчийн дүрд дахин тоглоно
Театр

Жүжигчин Б.Шинэбаяр 10 жилийн дараа их зохиолчийн дүрд дахин тоглоно

Урлаг Урлаг27/10/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДЭТ-ын уран бүтээлчид их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жил, УДЭТ-ын түүхт 95 жилийн ойд зориулан Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиол, УДЭТ-ын Ерөнхий найруулагч Ч.Түвшингийн найруулга, “Жаргаагүй нар” түүхэн, эмгэнэлт жүжгийг ирэх арваннэгдүгээр сарын 5-наас дахин олны хүртээл болгох гэж байна.

Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн энэхүү бүтээл нь нэгэн хүний хувь заяагаар дамжуулан цаг үеийн өнгө төрх, хүний сэтгэлийн эмзэглэл, амьдралын гашуун үнэнийг тайзнаа амилуулах бөгөөд гол дүрд Б.Шинэбаяр дахин тоглох юм.

Жүжигчин Б.Шинэбаяр УДЭТ-ын босгыг 2014 онд давсанаасаа хойш У.Шекспирийн “Ромео, Жульетта” жүжгийн Ромео, Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” жүжгийн Нацагдорж, С.Михалковын “Бардам туулай” жүжгийн Бардам туулай, Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгийн Аравт, Б.Шүүдэрцэцэгийн “Домогт Ану хатан” жүжгийн Элч, Д.Равжаагийн “Саран хөхөө” жүжгийн хөтлөгч, Дэрмэ түшмэл, Д.Намдагийн “Оролмаа эх” жүжгийн олны хэсэг, У.Шекспирийн “Гамлет” жүжгийн Гильденштрен, В.Хюгогийн “Парисын Дарь эхийн сүм” жүжгийн Залуу лам, Т.Габбегийн “Үнсгэлжин” жүжгийн Түшмэл, С.Драгунсгаягийн “Онц сурлагатнууд орохыг хориглоно” жүжгийн Эмээ, М.Сервантесын “Кихот ноён” жүжгийн Янгус, Мөргөлчин, Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийн олны хэсэг, Ч.Түвшингийн “Норовын намтар” жүжгийн Математикийн дэвтэр, Софоклын “Эдип хаан” жүжгийн олны хэсэг, Л.Н.Толстойн “Адууны түүх” жүжгийн Офицер, Жанжаа, О.Элбэгтөгсийн “Надтай үлдээч” жүжгийн Хосбаяр, Л.Н.Толстойн “Анна Каренина” жүжгийн Офицер, Б.Брехтийн “Сычуаны сайн хүн” жүжгийн Шу Фу, Н.Гоголийн “Тоглоомчид” жүжгийн Ихарев, Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийн Хүчир, Л.Н.Толстойн “Анна Каренина” жүжгийн Константин Левин, Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгийн Модун Шаньюйгийн дүрээр тайзнаа амьдарчээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

“Жаргаагүй нар” түүхэн, эмгэнэлт жүжиг тайзнаа дахин амилна

27/10/2026
Театр Урлаг

Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той

26/10/2026
Кино Урлаг

Том Хэнкс 14 жилийн дараа Бродвейн тайзнаа эргэн ирнэ

25/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Их говийн манаач” баримтат кино олон улсаас тав дахь шагналаа хүртлээ

27/10/2026

Жүжигчин Б.Шинэбаяр 10 жилийн дараа их зохиолчийн дүрд дахин тоглоно

27/10/2026

Дуучин Э.Агиймаа барилгын хоёр компанид залилуулснаа мэдээлж, иргэдэд анхааруулав

27/10/2026

“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа

27/10/2026

“Жаргаагүй нар” түүхэн, эмгэнэлт жүжиг тайзнаа дахин амилна

27/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.