Монголын шинэ үеийн артист BLU бие даасан анхны “Divine” цомгийнхоо үдэшлэгийг 2026 оны арваннэгдүгээр сарын 28-нд “MPM Event Hall”-д зохион байгуулахаар болжээ.
“Divine” цомгийн listening party нь шинэ дуунуудыг сонсохын зэрэгцээ BLU-гийн шинэ уран бүтээлийн ертөнцтэй танилцах боломжийг бүрдүүлэх ажээ.
BLU нь сүүлийн жилүүдэд өөрийн хөгжмийн өнгө төрх, бүтээлч илэрхийллээрээ сонсогчдын анхаарлыг татах болсон юм. Түүний “Divine” цомог нь цаашдын уран бүтээлийн чиг хандлагыг нь тодорхойлох шинэ алхам болохоор байна.
“Divine” listening party-д оролцох уран бүтээлчдийн нэрс бүхий line up-ыг тун удахгүй зарлах аж.

