Монголын кинотеатруудын менежментийн холбооноос кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болгож буй Монго,л уран бүтээлүүдийн нээлтийн үзвэрийн тоог төдийгүй тухайн уран бүтээлүүдийн долоо хоног, нэг сар, улирлын үзэлт болон нийт үзэгчдийн тоог гаргаж, олон нийтэд танилцуулдаг.
Тэгвэл тус холбооноос өнгөрөгч аравдугаар сард нээлтээ хийсэн “ОВГОР” уран сайхны киноны 19 өдрийн үзэгчдийн тоог танилцууллаа. Тодруулбал, “Ханхуур” пикчерсийн бүтээл “ОВГОР” уран сайхны киног 19 хоногт 74.582 үзэгч үзжээ.

