Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Ватиканы Апостолын архив, номын санд хадгалагдаж буй XIII-XIV зууны Монголын түүхэнд холбогдох нэн ховор баримт бичгүүдийн хуулбарыг хүлээн авчээ
Өв соёл

Ватиканы Апостолын архив, номын санд хадгалагдаж буй XIII-XIV зууны Монголын түүхэнд холбогдох нэн ховор баримт бичгүүдийн хуулбарыг хүлээн авчээ

Урлаг Урлаг30/10/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсаас Гэгээн Ширээт Улсад хавсран суугаа Элчин сайд Д.Гэрэлмаа 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ватикан хотноо Ватиканы Апостолын архивын тэргүүн Паоло Виан, Ватиканы Апостолын номын сангийн тэргүүн Мауро Мантовани нартай тус тус уулзав. Энэ үеэр Ватиканы Апостолын архив болон номын санд хадгалагдаж буй Ватиканы Апостолын архив, номын санд хадгалагдаж буй XIII-XIV зууны Монголын түүхэнд холбогдох нэн ховор баримт бичгүүдийн хуулбарыг хүлээн авчээ.

Хүлээн авсан баримт бичгүүдэд Монголын Их хаан Гүюгээс Ромын Пап IV Инносентийд илгээсэн захидал, Ромын Пап IV Инносентийн 1245 онд Монголын Их хаанд илгээсэн захидлууд, Ромын Пап III Николайн 1278 онд Хубилай хаанд илгээсэн захидал, Ил хаант улсын Абага, Аргун хаад болон тэдний гэр бүлийн гишүүдтэй харилцсан захидал бичгүүд, Байжу ноёнд хаягласан болон түүнээс илгээсэн захидал, Монголын нутагт илгээсэн шашны элч төлөөлөгчдөд олгосон албан даалгавар, зөвшөөрөл зэрэг баримт бичиг багтаж буй. Эдгээр нь Монголын эзэнт гүрний гадаад бодлого, дипломат харилцаа, төрийн эрх мэдэл, шашин, соёлын харилцаа болон XIII-XIV зууны Евразийн түүхийг анхдагч эх сурвалжид тулгуурлан судлахад нэн ач холбогдолтой, ховор эх сурвалж бичиг болно.

Түүнчлэн уулзалтын үеэр Ватиканы Апостолын номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй монгол хэл, бичиг, түүх, соёлын өвд холбогдох бусад ховор эх сурвалж, тухайлбал, хятад-монгол болон төвөд-монгол хэлний модон барын толь бичиг, монгол бичгийн гар бичмэл, шашны сургаал, номлолын орчуулга, монгол болон халимаг хэлээр хэвлэгдсэн ховор ном судрыг цаашид хамтран судлах, бүртгэл мэдээллийг нарийвчлан тогтоох, цахимжуулах, хуулбарлан авах, эх бичвэрийг орчуулж тайлбарлах, эрдэм шинжилгээний бүтээл, эх сурвалжийн эмхэтгэл, цахим мэдээллийн сан хэлбэрээр судалгааны эргэлтэд оруулах боломжийн талаар санал солилцов. Мөн Монгол, Ватиканы эрдэмтэн судлаачид, архив, номын сангийн мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан судалгаа, үзэсгэлэн, эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх замаар дэлхийн архив, номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй Монголын түүхийн үнэт эх сурвалжуудыг илрүүлж, судалгааны хүртээмжийг нэмэгдүүлэх талаар үргэлжлүүлэн ажиллахаар тохиролцов.

Эл үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Чингис хаан Үндэсний музей болон Ватиканы Апостолын номын сан хооронд байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд түүхэн эх сурвалжуудыг хамтран судлах, баримтат өвийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, судлаач, мэргэжилтэн солилцоог өргөжүүлэх чиглэлээр хүрсэн тохиролцоог ажил хэрэг болгож буй бодит үр дүн болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Их хүрээний түүхэн нүүдлийг мөнхжүүлсэн Гэрэлт хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв

29/10/2026
Өв соёл Урлаг

Монгол хөөмийн уламжлал ба шинэ илэрхийллийн огтлолцол: Д.Басангийн “Монгол” уран бүтээлийн тоглолтын тухай

29/10/2026
Өв соёл Урлаг

Беларусь улс “Монголын нууц товчоо”-г албан ёсоор орчуулсан 34 дэх орон болжээ

29/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Ватиканы Апостолын архив, номын санд хадгалагдаж буй XIII-XIV зууны Монголын түүхэнд холбогдох нэн ховор баримт бичгүүдийн хуулбарыг хүлээн авчээ

30/10/2026

Монгол Улсын Консерваторын Үлээвэр, цохивор хөгжмийн тэнхимийн багш нар хамтарсан тоглолтоо толилууллаа

30/10/2026

Харилцаа дууны олон улсын тэмцээнд М.Уларбек тэргүүн байр эзэллээ

30/10/2026

“Blackpink”-ийн Лиса “Tarantino” дуугаа гаргаж, тулаант кинонд тоглох мөрөөдлөө биелүүлж байна

29/10/2026

Тим Буртон шинэ анимейшн бүтээл дээр ажиллаж байна

29/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.