Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»У.Бямбажав: Эх орноо би зүрхэндээ тээдэг
Үндэсний хөгжим

У.Бямбажав: Эх орноо би зүрхэндээ тээдэг

Урлаг Урлаг23/10/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
sumo10216674040172014-10-21-11-24[www.urlag.mn]_500x5001452009012014-10-23-09-52[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
У.Бямбажав:  Эх орноо би зүрхэндээ тээдэг

  Сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн хошой аварга, 2013 оны дэлхийн тулааны урлагийн наадмаас алтан медаль хүртсэн У.Бямбажавтай онлайнаар холбогдлоо. Тэрбээр АНУ-д зар сурталчилгааны салбарт амжилттай ажиллаж буй нэгэн юм. “Субару”, “Оракл”, “Виза карт”, “Касперский”, “Хитачи” зэрэг дэлхийд нэр хүндтэй компаниудын албан ёсны сурталчлагч түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Та сарын өмнө “One direction” хамтлагийн хит болж буй “Steal my girl” клипэд дүр бүтээжээ. Зураг авалтын саналыг хаанаас тавьсан бэ?

-Энэ клипний триллерийг нь цацсан. Би “Одоо хүртэл үзэж амжаагүй” байна. Бүрэн хэмжээгээр үзэгчдийн хүртээл хараахан болоогүй. Би Лос-Анжелест зар сурталчилгааны нэгэн компанитай хамтран ажилладаг юм. Хувийн менежерээрээ дамжуулан сурталчилгааны зураг авалтад оролцдог. Тэр л шугамаар энэ клипэд тоглосон.

-Таныг дэлхийн тулааны урлагийн аварга, сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн хошой аварга гэдгээр тань монголчууд андахгүй. Харин АНУ-д амьдарч, зар сурталчилгааны салбарт хүч үзэж байгааг тань тэр бүр мэдэхгүй. Америкт олон жил амьдарч байна уу?

-Би энд төвхнөөд найман жил өнгөрчээ. Японд амьдарч болох байсан АНУ-д суурьшин сурталчилгааны салбарт хүч үзэж байна.

-Сүмо бол Японы уламжлалт спорт. Монгол хүн энэ спортын төрлийг хилийн чинадад таниулаад явахад гадныхан гайхдаг уу?

-Гайхдаггүй. Америкт авьяас чадвартай хүнийг үндэс угсаагаар нь тэр бүр ялгаварладаггүй юм. Америкийн сурталчилгааны компаниуд төдийгүй жирийн иргэн манай улсыг Чингис хаанаар л мэддэг. Намайг ч бас тэгж хүлээж авдаг (инээв).

-Дэлгэцийн бүтээлд тоглох, сурталчилгаанд зураг авахуулахад хувь хүнээс багагүй авьяас шаарддаг. Тамирчин хүн урлагийн салбарт хөл тавихад юу нь хэцүү байв?

-Жүжиглэнэ гэдэг их хэцүү ажил. Тамирчин болоод ч тэр үү надад зураг авалтад орох хүндхэн даалгавар байсан. Тиймээс АНУ-д жүжигчний дамжаанд суралцсан. Одоо бол харин дүр бүтэхээс айхгүй болжээ.

-Та Холливудын уран бүтээлчидтэй найз нөхдийн харилцаатай гэсэн. Кинонд тоглох урилга авдаг л биз дээ ?

 -Холливудад тийм ч олон найзгүй. Харин танилууд бол бий. Киноны урилга ирдэг л юм. Гэхдээ урилга аваад шууд зураг авалтад орно гэсэн үг биш. Шалгаруулалтад оролцсоны дараа агентлагаараа дамжуулж тоглох эсэхээ шийддэг.

 -АНУ гэлтгүй олон оронд ажлын шугамаар зочилжээ. Ер нь хотоос хот дамжин зураг авалтад оролцоход тамирчин хүний бэлтгэл тасалдах үе гардаг уу?

-Тамирчин хүнд орчиндоо амархан зохицдог чадвар төлөвшсөн байдаг. Америк, Монголд гээд дэлхийн хаана ч бэлтгэл хийхэд онцын ялгаа байдаггүй. Хотоос хот дамжин зураг авалтад орохдоо түвэгшээж байгаагүй. Миний ажил шүү дээ. Жишээ нь би өчигдөр орой Лос- Анжелест байсан. Харин өнөө өглөө Мехикод чипсийн сурталчилгааны зураг авахуулж байна.

-“Монгол хүн болж төрснөөрөө бахархдаг” гэсэн. Цаашид эх орондоо ажиллаж амьдрах бодол бий юү?

 -Байлгүй яах вэ. Би харийн нутагт хөдөлмөрлөдөг ч эх орноо зүрхэндээ тээж явдаг. Цөөхөн ч гэсэн амралтын өдрөө эх орондоо өнгөрүүлэхийг хичээдэг юм. Нутагтаа хоёр сар амраад саяхан ирсэн.

Х.ЭРДЭНЭЗАЯА

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Австрийн удирдаач, төгөлдөр хуурч, Маттиас Флецыбергер тавдугаар сарын 25-нд Монголд тоглолтоо хийнэ

21/05/2025

Өнөөдөр жүжигчин О.Тэмүүжингийн төрсөн өдөр

21/05/2025

Дензель Вашингтон Каннын кино наадмын хүндэтгэлийн шагнал хүртлээ

21/05/2025

“Хот ба түүний хийсгэлэн хана” роман уншигчдад хүрч байна

21/05/2025

Хүүхдийн баяраар таны хүүхдэд санал болгох үзвэрүүд

21/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.