Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Морин хууртай Элчин сайд
Одод

Морин хууртай Элчин сайд

Урлаг Урлаг24/10/2014Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5glcndsgnne9ocqcenvga63sl_l3528333282014-10-24-11-10[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Би Монгол эх орондоо монгол хүн болж төрс­нөөрөө бахарх­даг. Монгол хүн болоод Төрийнхөө алтан соёмбот далбаан дор ажиллаж амь­дарч яваа­гаараа л бахарх­даг” хэмээн Морин хуурын чуулгын уран сайхны удирдагч, ардын жүжигчин Ц.Батчулуун нэгэнтээ хэлж байжээ.

Монгол Улс НҮБ-д элсэн орсны 50 жилийн ойд зориулан НҮБ-ын Ерөн­хий ассамблейн тан­химд хийсэн тоглолтынхоо талаар тэрээр “Энэ бол монгол хүн болж төрсний бахархал байлаа. Маш сайхан сэтгэгдэл төрсөн. Дэлхийд хүлээн зөвшөө­рөгдсөн Монгол Улсын Морин хуурын чуулга НҮБ-ын их танхимд тог­лож, Монголын морин хуур, Морин хуурын чуул­га дэлхийд бас хүлээн зөв­шөөрөгдсөн гэсэн үг. Тэр танхимд 190 гаруй орны төр, засгийн тэргүүн, га­даад хэргийн сайд нар ху­ран цуглаж хүн төрөлхт­ний болон дэлхийд тул­гамдсан асуудлыг ярилц­даг. Тэнд манай нэр цуу­тай бөхчүүд очиж барил­даагүй, бас манай бусад салбарын гайхамшигт хү­мүүс ид хаваа үзүүлээгүй. Гагцхүү Монгол Улсын Морин хуурын чуулга л тоглолтоо хийсэн. Энэ бол бидний төдийгүй Мон­го­лын бахархал” хэмээн өгүүлсэн байдаг.

НҮБ-ын их танхимд Морин хуурын чуулга тоглолтоо эхлэхийн өмнө АНУ-ын Корнайгийн найруулагч манай уран бүтээлчдэд хандан “Манай энэ танхим дэл­хийн улс орнуудыг аль нэ­гийг нөгөөгөөс нь илүүд үз­дэггүй юм. Тэгэхээр нэг их алга ташаад сүйд болох­гүй байх. Та бүхэн зөв ойл­гоорой” гэж хэлж байсан гэдэг. Гэтэл тоглолтын үед уур амьсгал эсрэгээр эргэжээ. Хэр баргийн тоглолт үзээд алга ташдаггүй эрхмүүд Морин хуурын чуулгын тоглолт эхлэнгүүт л ни­жигнэсэн алга ташилтаар мялааж, НҮБ-ын Ерөн­хий нарийн бич­гийн дарга Бан Гү Мин, НҮБ-ын Ерөн­хий ас­самблейн дар­га Нассер Абдулазиз Аль-Нассер, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нар Морин хуурын чуулгын уран бүтээлчдэд хандан үг хэлж, баяр хүр­гэсэн нь ховорхон сайхан тохиолдол болжээ.

Францын нийслэл Парис хотод байрлах НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын төв байгууллага ЮНЕСКО-гийн төв байрны нэгэн танхимд морин хуурыг хүндэтгэлтэй­гээр залсан байдаг. Энэ бол 2003 онд ЮНЕСКО-гоос Мон­гол үндэстний морин хуур хөгжмийг “Дэлхийн үндэстнүүдийн шилдэг хөгжмийн зэмсэг мөн” гэсэн тунхаг гаргаж, албан ёсоор бүртгэж авсаны ба­тал­­­­гаа юм. Морин хуурыг ийнхүү дэлхийд данслуулахад ардын жүжигчин Ц.Батчу­лууны оруулсан хувь нэмэр их ээ.

Түүний үүсгэн байгуулалцаж, өөдлөн дэвжээсэн “Морин хуур” чуулга эдүгээ хоёр мянган, хоёр зууныг дамнан хөг яруу эгшгээ дуурьсган, хуурын хос чавхдас шиг хоёр арван илүүтэй он цагийн түүхээ тэрлэжээ.     

Мо­рин хуурын аялгуу тив алгасан, тэнгис далай гэтлэн эгшиглэсээр. АНУ-ын Нью-Йорк хотод байрлах НҮБ-ын Ерөнхий ас­самб­­лейн танхим, Парис хотод байр­лах ЮНЕСКО-гийн Ерөн­хий чуулганы тан­хим, хүн төрөлхтний сон­го­дог урлагийн өлгий ну­таг Италийн “San Giovanni Maggiore”, ОХУ-ын Моск­ва­гийн алдарт Их театр, БНХАУ-ын Бээ­жингийн Үндэсний театр, Австрийн Вена хотын “Musicverein”-ын Алтан танхим, Токио­гийн “Sun­tory” концер­тийн их тан­хим зэрэг манай гарагийн хамгийн алдар­тай, хам­гийн нэр хүндтэй их танхимуудын тайзан дээр хос чавхдаст хуур маань эрхэмсэгхэн заларч, Н.Жанцанноровын “Монгол аялгуу”, “Ца­гаан суварга”, Б.Шаравын “Сэрсэн тал”, П.Чайковс­кийн романс, Б.Марчел­логийн концерт, Ж.Визе­гийн “Кармен” дуурь, Оро­­сын хөгжмийн зо­хиолч Р.Шедриний Зөв­лөлтийн балетийн алдарт од Маяа Плицескаяд зо­риулсан “Кармен сюйт”-ийг эгшиглүүлсэн билээ.

Ийнхүү Морин хуурын чуулга дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрт яруу сайхан эгшгээ дуурьсган, сая сая хүний зүрх сэтгэлийг уяруулсаар байна. Японы Осака хот дахь Монгол Улсын өргөмжит консул Сато Норика “Яагаад би Морин хуурын чуулгатай хамтран ажил­лах болсон юм бэ гэвэл эн тэргүүнд сайхан аялгуунд нь татагдсан юм” хэмээн өгүүлж байжээ. Таван тивийн хаана ч очсон олон хүн ингэж хэлнэ. Энэ бол Морин хуурын чуулгынхны гавьяа. Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулсан ардын жүжигчин Цэндийн Батчулууны үндэсний урлаг, өв соёлынхоо төлөө гэсэн цуцашгүй хөдөлмөр зүтгэл, чин сэтгэлийн үр дүн билээ.

Морин хуурын аялгуун дор дэлхийг хураасан энэ эрхмийг би хуур барьсан Элчин сайд гэж боддог. Монгол морины туурай хүрээгүй дэлхийн дайд, далайн чинадад хүртэл тэрээр морин хуурынхаа аялгууг дуурьсгасан юм. Морин туураар дэлхийн талыг тамгалсан дээдсийн үр сад ийнхүү хориннэгдүгээр  зуунд морин хуураар дэлхийг бүхэлд нь байлдан дагуулж чадсан билээ. Морин хуур эгшиглээгүй алга дарамхан газар ч энэхэн бөмбөрцөгт үлдээгүй хэмээн хэлж болно.

Морин хуурын чуулгынхны аялан тоглосон замыг хэмжвээс дэлхийг хэд хэд тойрохоор болжээ. Эдүгээгээс 22 жилийн өмнө Морин хуурын чуулгыг байгуулах санаа Ц.Бат­­чулуун хуурчийн толгойд эргэлдэж, зүрх сэтгэлд нь лугшиж явахад түүнийг дэмжих хүн ч байж, эсэргүүцэн үгүйсгэгчид ч цөөнгүй гарсан гэдэг.

“Морин хуурын чуулгыг Улаанбаатарт ул­сын чанартай байгууллага болгож байгуулах хэрэг байхгүй. Тэр дуу хуурын өлгий Дундговь аймагтаа л байгуулдаг юм байгаа биз” гэж үзэх хүн ч байж. Тэр бүхэнд ухарч няцсангүй. Уйгагүй хөөцөлдсөний эцэст шинэ бай­гууллага байгуулж, улмаар морин хуурыг ихэсгэж багасган дунд хуур, их хуур гэхчилэн хэдэн ян­заар бүтээж мөн цохиур, төгөлдөр хуур, ёочин, флей, ятга зэрэг төрөл бүрийн хөгжмийн зэмсэг бүхий найрал хөгжмийг нэгтгэн найруулж, мэр­гэж­лийн өндөр төвшинд зохион байгуулахын тулд нойр хоолгүй зүтгэж олон өдрийг үдсэн гэдэг. Ингээд Морин  хуурын чуулга 1992 онд байгуулагдаж, анхныхаа тоглолтыг дараа жилийнх нь хавар буюу 1993 оны дөрөв­дүгээр сарын 16-нд Дуурь бүжгийн ака­демик театрт хийж байжээ.

Дуурь бүжгийн театрыг сонгосон учир нь маршал Х.Чойбалсан тус театрын шавыг анх тавихдаа сууринд нь морин хуур, цай, хадагны хамт хийж хүн­дэтгэл үзүүлснийг бэлэг­шээсэн гэдэг. Морин хуурын чуулга анх байгуулагдахдаа Хөгжим бүжгийн дунд сургуулийн 4-8 дугаар ангийн сурагчид болон мэргэж­лийн хуурч, ятгын дөрвөл, төгөлдөр хуур гэсэн бү­рэл­дэхүүнтэй байв.

Анхны тоглолт тэдэнд асар их урам зориг хайрлажээ. Удалгүй Морин хуурын чуулга дэлхийг тойрон аялах аянаа эхлэв. Автобусаар Улаан-Үд, галт тэргээр Хөх хотод очиж анхныхаа тоглолтуудыг хийж байсан  тэр цагаас хойш Морин хуурын чуулгын­хан ОХУ, АНУ, Итали, Франц, Япон, БНХАУ гээд таван тив туулж, дөр­вөн их далайг гатлан яруу эгшгээ дуурьсгасаар байна.

“Хорвоогийн хамаг явдлыг хоёрхон чавхдасаар ярьж”, монгол хүний зовлон жаргалыг дуулсан морин хууртай Элчин сайд бол Монгол Улсын ардын жүжигчин Цэндийн Батчулуун билээ.

С.Содбилэг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.