Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Европ тивийн хамгийн “аймшигтай – 10” газар
Дуу хөгжим

Европ тивийн хамгийн “аймшигтай – 10” газар

Урлаг Урлаг30/10/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
8884ef4cb089c6cb351fbe34c6ff7c139670357882014-10-30-11-14[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Удахгүй болох гэж буй “Сүнсний баяр”-тай холбогдуулан уншигч та бүхэндээ Европ тивийн хамгийн аймшигтай газруудын талаарх нийтлэлийг толилуулахаар бэлдлээ.

Энэхүү жагсаалтанд дэлхийн хамгийн том бунхан, сүнстэй цайз, учир битүүлэг явдлаар дүүрэн ой мод зэрэг сонирхолтой газрууд багтсан байгаа. Магадгүй адал явдалд дуртай хүмүүс аяллынхаа төлөвлөгөөнд заримыг нь оруулж ч болох юм.

“Хойя-Бачиу” ой / Румын
Румын улсын нутагт оршдог Хойя-Бачиу ойг бас Трансильвани дахь Бермудын гурвалжин ч гэж нэрлэдэг. Энд ядуу тариачдын сүнс хоргодсон тухай яриа нутгийн оршин суугчдын дунд байдаг аж. Тухайлбал, энэ ойд хачин гэрэл, хар манан, сүнс болон бүр нисдэг таваг хүртэл үзэгдсэн тухай олон баримт бий.

“Овертаун” гүүр / Шотланд

Энэ гүүрэн дээр 1950 оноос хойш учир нь үл ойлгогдох хачин үйл явдал өрнөх болжээ. Үүний нэг жишээ нь эндээс олон зуун нохой үсэрч үхсэн бөгөөд зарим амьд гарсан нь дахин үсрэхээр тэмүүлдэг байна. Амьтад энд яагаад ийнхүү хачин авирлах болсны шалтгааныг судлаачид одоог хүртэл тогтоож чадаагүй аж.

“Шпреепарк” / Герман

Анх Культурпарк нэртэй байсан энэхүү парк 1969 онд Германы Берлин хотод байгуулагджээ. Тус паркын эзэн Норберт Витте өрөнд орсны улмаас эндэхийн 6 үзмэрийг Перу улс руу нүүлгэн шилжүүлсэн байна. Харин паркын үлдсэн зүйлс нь хэн нэгний оролцоогүйгээр үрэгдэн алга болж тун аймшигтай дүр төрхтэй болсон бөгөөд тэр цагаас хойш хэн ч ийшээ зүглэхээ больжээ.

“Катакомб” бунхан / Парис

 Парис хотын хөрсөн доор байдаг Катакомб бунханд нийт 6 сая орчим хүний булш байдаг ба “Дэлхийн хамгийн том бунхан”-аар шалгарчээ. XVIII зууны үед Парис хотын ихэнх оршуулгын газрын багтаамж дүүрчээ. Тиймээс зарим нэг сүйрсэн уурхайд нас барагсдыгаа байрлуулах болсон бөгөөд түүний нэг нь Катакомб юм.

“Эртний цамхаг” / Лондон

Лондонгийн цамхагт өнгөрсөн мянган жилийн турш гэсгээл шийтгэл, тамлал, цаазын ял зэрэг харгис үйл явдлууд өрнөжээ. Ийм их муу энерги шингэсэн газарт сүнс сүгний талаарх баримтууд ч тоймгүй олон юм. Эндэхийн хүмүүс цайзад нэгэнтээ аж төрж байсан эртний язгууртан хаан, хатдын сүнсийг харсан гэдгээ нотолдог аж.

“Анагаах ухааны музей” / Болгар

Энэ газрыг “Эмнэлгийн музей” ч гэж нэрлэх нь бий. Хүмүүс эндээс эртний анагаах ухааны түүхийг сонирхох боломжтой. Гэхдээ энд байрлуулсан мэс заслын төхөөрөмжүүд нь огт мэдээ алдуулагчгүйгээр хэрэглэгдэж байжээ. Тэгэхээр ямар их өвдөлт, зовлон шаналал шингэсэн эд зүйлс болох нь тодорхой юм.

“Плакли” тосгон / Англи

Плакли тосгон Гиннесийн номонд дэлхийн хамгийн аймшигтай газраар нэрлэгджээ. Тосгоны оршин суугчдын хэлснээр энд нийт 12 сүнс байдаг аж. Тэр сүнсний тоонд дүүжлэгдэн амиа хорлосон сурагч, өөрийгөө санаандгүй шатааж үхсэн эмэгтэй зэрэг багтдаг байна.

“Палермогийн Катакомб” / Итали

Сицилийн арал дээр анх номлогчдын булшийг хадгалах зориулалттай байгуулагдаж байсан энэ газар өнөөдөр муммигийн томоохон дурсгал болж үлджээ. Катакомбод нийт 8000 гаруй мумми байдаг аж. Жуулчдын хөл тасардаггүй энэ байгууламж Эрчүүд, Эмэгтэйчүүд, Номлогч, Санваартан, Гэгээн эх, Хүүхдүүд, Мэргэжилтнүүд гэсэн долоон хэсэгтэй аж.

Загалмайн толгод / Литва

Энэ бол хэдэн зуун мянган загалмайт хөшөөний өлгий болсон газар юм. Энэхүү толгод дээр Есүс Христ, Гэгээн Мариягаас эхлээд эх орныхоо төлөө амиа зольсон хүмүүсийг цовдлуулсан байдалтайгаар дүрсэлжээ. Хэдийгээр шашны дурсгалт газар боловч тэнд очсон хэнд ч сэтгэл сэртхийлгэм эвгүй мэдрэмж төрөхөөр ажээ.

"Гавалт сүм" / Польш

Энэ газрыг XVIII зууны үед амьдарч байсан номлогч Вацлав Томашекийн дурсгалд зориулан босгожээ. Энд дайны үед харамсалтайгаар амиа алдсан 3000 хүний араг ясыг хадгалдаг. Түүнчлэн газар доорх Гавалт сүмд нийт 21 мянган зочин хүлээн авах багтаамжтай юм байна.
Эх суралж: playskull.mn
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“NCT WISH” хамтлаг Монголд хийсэн нэвтрүүлгээ цацна

12/01/2026
Дуу хөгжим Урлаг

Дэвид Моррисын бадмаараг хүзүүний зүүлтийг зөвхөн Женнид зориулж тусгайлан урлажээ

12/01/2026
Дуу хөгжим Урлаг

Алдарт дуучин Андреа Бочелли олимпын нээлтэд оролцоно

12/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэртээ ганцаараа” киноны жүжигчин биеэ үнэлэгч хайсан хэргээр ял сонсож магадгүй

13/01/2026

Японы тоо тоолж, зураг зурж чаддаг гоц авьяастай шимпанзе 49 насандаа өөд болжээ

13/01/2026

Аутизмтай анхны Барби хүүхэлдэйг танилцууллаа

13/01/2026

Луврын музейн тасалбарын үнэ 32 евро болж нэмэгджээ

13/01/2026

“Анна Каренина” сонгодог жүжгийг таван удаа толилуулна

13/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.