Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Өнөөдөр Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ойн өдөр
Театр

Өнөөдөр Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ойн өдөр

Урлаг Урлаг12/11/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр Улсын драмын эрдмийн театр (УДЭТ)-ын 95 жилийн ой тохиож байна.

Монголд гэрийн театр, ордны театр болон шашны театрчилсан тоглолтоос эх авсан уран сайханчдын хөдөлгөөн 1921 оны Ардын хувьсгалаас хойш улс орон даяар хүчтэй өрнөж клуб, Улаан гэр, Ардын цэнгэлдэх хүрээлэн зэрэг шинэ үеийн соёлын байгууллагууд байгуулагдаж соёл урлагийн үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлж ирсэн юм. Энэхүү уран сайханчдын хөдөлгөөнийг нэгтгэн зохион байгуулж хөгжлийн шинэ шатанд гаргах зүй ёсны шаардлага тулгарснаар 1931 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн БНМАУ-ын Засгийн газрын хэрэг эрхлэн товчооны 50 дугаар тогтоол гарч Улсын төв театр анх албан ёсоор байгуулагдаж, С.Буяннэмэхийн “Үнэн” жүжгээр хөшгөө нээсэн түүхтэй.

Өнгөрсөн 95 жилийн хугацаанд УДЭТ 400 гаруй жүжгийг үзэгчдийн хүртээл болгож, олон арван найруулагч, зохиолчдын уран бүтээлээ туурвих, үзэл санаагаа тунхаглах оюун санааны орон зай байсаар ирсэн юм. Мөн Монголын жүжиглэх урлагийн хөгжлийн гал голомт байж, үе үеийн одод, авьяаслаг жүжигчид УДЭТ-ын тайзнаас төрөн гарчээ.

1963 онд Улсын драмын театр, Улсын дуурь бүжгийн театр хоёр өрх тусгаарлаж Монголын сонгодог урлаг болон драмын жүжгийн хөгжлийн гол төвүүд болсон юм.

Харин 1966 онд Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит болж, 1981 онд Улсын драмын академик театр, 1994 онд Үндэсний жүжгийн академик театр, 2002 онд Улсын драмын эрдмийн театр хэмээн нэрлэгдэж байв.

Монголын драмын урлагийн хөгжлийн гол төв болсон УДЭТ-ын барилга нь 1960 онд ашиглалтад орсон. Уг барилга нь 200 шахам өрөө тасалгаа, 700-800 хүний суудалтай жүжгийн 2 танхим, 500 хүний багтаамж бүхий бүжгийн танхимтай.

УДЭТ нь театрын урлагийн мэргэжилтнүүд, нийгмийн бусад салбарын экспертүүдээс бүрдэх хараат бус уран сайхны зөвлөлтэй. Шинээр тавих гэж буй уран бүтээлээ уг зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулсны дараа үзэгчдийн хүртээл болгох ажил албан ёсоор эхэлдэг. УДЭТ нь үндэсний болон гадаадын жүжгүүдийг тэнцвэртэй тавьж, ард түмний оюун санааны хөтөч болох зорилготой билээ.

УДЭТ-ын урын сангийн бодлогын чухал хэсэг нь дэлхийн сонгодог жүжгүүдийг Монголын тайзнаа тоглох явдал юм. Өдгөө Софокл, Уильям Шекспир, Жан Батист Мольер, Карло Гольдони, Антон Павлович Чехов, Хенрих Ибсен, Бертольт Брехт, Жан Поль Сартр, Южин О’Нил зэрэг сонгодог зохиолчдын 58 жүжиг, дэлхийн орчин үеийн драмын зохиолчдын 88 жүжиг УДЭТ-ын тайзнаа тавигдсан.

УДЭТ-ын урын сангийн нэгэн онцгой хэсэг Монголын үндэсний түүхэн, туульсын жүжгүүд бөгөөд энэ чиглэлээр 60 жүжиг тайзнаа тавигджээ. Мөн С.Буяннэмэх, Д.Нацагдорж, Д.Намдаг, Д.Мягмар, Д.Батбаяр, Б.Лхагвасүрэн, С.Жаргалсайхан, Ц.Балдорж тэргүүтэй монгол зохиолчдын орчин үеийн сэдэвт 120 драмын жүжгийг тайзнаа амилуулсан байна. Мөн 19 хүүхдийн жүжиг тоглогджээ.

УДЭТ 1933 оноос ОХУ, Хятад, Унгар, Герман, Польш, Солонгос зэрэг улс оронд айлчлан тоглосон бол УДЭТ-ын тайзнаа ОХУ, БНХАУ, Япон улсын театрын уран бүтээлчид айлчлан тоглож байв. Мөн ОХУ, БНХАУ, Англи, Франц, Солонгос, Швед, Литва, Серби, Хорват болон Унгар улсын театрууд, театрын фестивалиудтай хамтын ажиллагааг бэхжүүлж, уран бүтээлчид солилцож, харилцан туршлага судалсаар ирсэн юм.

Дэлхийн монгол угсаатан улсуудын театрууд оролцдог “Монгол туургатны театрын фестиваль”-ийг тус театр голлон зохион байгуулж ирсэн билээ. Хорин нэгдүгээр зууны эхэнд Улсын драмын эрдмийн театр үзвэрийн бодлого, менежментээ илүү нээлттэй болгож, театрт хамаардаггүй уран бүтээлчидтэй чөлөөтэй хамтран ажиллаж, төслийн жүжгүүд тоглох болсон. Ингэснээр чөлөөт зах зээлд шилжих шилжилтийн үед тулгарч байсан эдийн засгийн бэрхшээлийг даван гарч чадсан юм.

Өдгөө УДЭТ нь 129 ажилтны орон тоотой, Захиргаа, удирдлагын хэлтэс, Уран бүтээлийн хэлтэс, Үйлдвэр техникийн хэлтэс гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. УДЭТ нь хөгжлийн дунд хугацааны стратегиа “Шинэ замд хамтдаа” уриан дор боловсруулж, Монголын театрын урлагт үндэсний дэг тавилт бий болгох, үндэсний онцлог болон орчин үеийн найруулах урлагийн дэвшлийг хослуулсан дэлхийн хэмжээний театр болохоор зорин ажиллаж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Жүжигчин Ц.Ганзориг “Амьтны ферм” жүжгийн гол дүрээр үзэгчидтэй уулзаж байна

11/11/2026
Дуу хөгжим Урлаг

“Норсон зүрх” мюзиклийн гол дүрийг дуучин Д.Энхгэрэл бүтээж байна

11/11/2026
Театр Урлаг

ФОТО: “Love letters” драмын жүжгээс

10/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ойн өдөр

12/11/2026

“Мөнгөн мод” бүтээлийн хуулбарыг “Б.Пүрэвсүх сан”-аас хандивлав

12/11/2026

ХБНГУ-ын Берлин хотын Шарлоттенбург-Вильмерсдорф дүүрэгт 300 метр урт өрөг урлагийн бүтээл дэлгэжээ

12/11/2026

Олимпын өв, соёлын үзмэрээр музейн сан хөмрөгөө баяжууллаа

12/11/2026

Пол Маккартни, Ринго Старр нар 2027 онд Лас Вегаст нэгэн онцгой тоглолтоор дахин нэгдэнэ

11/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.