Тайланд улсын нийслэл Бангкок хотноо “Face of beauty international 2014” олон улсын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн болох гэж байна. Өнгөрсөн жил Ийгл телевизийн хөтлөгч, редактор Г.Билгүүн оролцсон бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 70 гаруй орны үзэсгэлэнт охидтой өрсөлдсөн юм. Харин энэ жил Монгол улсыг төлөөлөн оролцох миссээр Б.Ариунзаяа тодорчээ Тэрбээр Тайван улсыг зорьж, дэлхийн 80 гаруй улсын бүсгүйчүүдтэй өрсөлдөхөд бэлэн болжээ.
www.URLAG.mn