Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Б.Кана : Шүүдэрхэн
Утга зохиол

Б.Кана : Шүүдэрхэн

Урлаг Урлаг01/11/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
247634_514088968621292_1201291140_n5239724782014-11-01-15-33[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Чамтай учирахад өвөл байсан хайрт минь
Чимээгүй догдлох зүрхний хэмнэл эвдсэн учрал
Уйдах завгүй залуу насны дурсамжинд мөнхөрсөн
Ухаангүй дурлалын мөр үлдээсэн амраг минь…

Хамтдаа зүтгэх хүсэл их байсныг мэднээ
Харамгүй ихээр хайрлаж байсныг чинь ч мэднэ
Харин би чинь хэн ч биш байсан болохоор
Хагацах замыг чамаас сонгосон нууцхан минь…

Чамайг гаргаж өгөх гээд нисэх буудал дээр
Чангаар тэврэн салахдаа нулимсаа тэвчиж
Духаа өгөн үнсүүлэхдээ сүүлчийнх байсныг
Дурсгалын дэвтэр дээр чинь бичээд урсан…

Энд бороо орж байна шиврээд л шивнээд л
Эрх нь дэндсэн миний зүрхэнд зүсрээд л
Чамайг гомдоосон өдөр бороо шаагиж байсан
Чив чимээгүйгээр чи уйлж суусан сэтгэлдээ…

Аргадаж учирлавч чи ойлгохыг хүсээгүй ээ
Аргагүй дээ би ухаарч байна буруутгахгүй
Үзэн ядаж харахыг хүсэхгүй байгаагаа хэлж
Үзэг цаасны минь ирийг мохоосон дурдатгал…

Гэвч амьдрал баялаг гэдгийг ойлгуулсан
Гэргий болох хүнээ чи минь сонгосон
Үрээ тэврэх одоо та минь хүүгийн аав
Үргэлжлэх амьдралыг тань түрэх далайн түрлэг…

Аз жаргал хаалгыг минь харамгүй тогшиж
Атаархмаар зүйлийг надад бэлэглэсэн
Хүн чанараа гээгээгүй мөн чанарын минь хариуд
Хүмүүсийн хүсэл бүхнийг шингээж уусгасан…

Намрын бороо шаагих нь нулимс шиг юм гээч
Нүд тороод байна үзгээ уйлуулж дэвтрээ норгоё
Нэг насны амьдралд тань аз жаргал ерөөж
Нэрээ нууцлан шүлэг тэрлэе ганцхан чамдаа…

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Хайрын мадригал” ном уншигчдад хүрч эхэллээ

15/05/2026
Утга зохиол Урлаг

Дэлхийн хүүхдийн номын хамгийн том баяр болох “NamBook фестиваль”-д Монгол Улсын соёлын төлөөлөгчид албан ёсоор оролцож байна

15/05/2026
Утга зохиол Урлаг

Яруу найрагч Ш.Гүрбазарыг сүүлчийн замд нь үдлээ

15/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Эртний Египетийн Шинэ хаант улсын үеийн хоёр бунхныг олон нийтэд дэлгэжээ

16/05/2026

Тайландын нутгаас үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл илрүүлжээ

16/05/2026

Гэр бүлээрээ үзэх “Царцаа Намжил” жүжиг тун удахгүй

16/05/2026

“Blackpink” хамтлагийн  Жисү “Dior Cruise” шоунд оролцлоо

15/05/2026

Болгарын дуучин “Еurovision 2026” уралдааны финалын шатанд шалгарлаа

15/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.