Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»CL “TheBlackLabel” агентлагтай гэрээ байгуулж, шинэ уран бүтээлээ танилцуулахаар боллоо
Дуу хөгжим

CL “TheBlackLabel” агентлагтай гэрээ байгуулж, шинэ уран бүтээлээ танилцуулахаар боллоо

Урлаг Урлаг16/11/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өмнөд Солонгосын дуучин, реппер CL “TheBlackLabel” энтертайнменттай албан ёсоор гэрээ байгуулснаа зарлаж, энэ арваннэгдүгээр сард шинэ уран бүтээлээ гаргахаар болсноо мэдэгдлээ.

“2NE1” хамтлагийн ахлагч асан CL ийнхүү продюсер Teddy-гийн үүсгэн байгуулсан “TheBlackLabel”-ийн уран бүтээлчдийн эгнээнд нэгдэж байна. Тэрбээр өмнө нь Teddy-тэй хамтран олон хит дуу бүтээж байсан бөгөөд шинэ агентлагт нэгдсэнээр тэдний уран бүтээлийн хамтын ажиллагаа дахин үргэлжлэх боломж бүрдэж байгаа юм.

“TheBlackLabel”-ийн мэдээлснээр, CL шинэ уран бүтээлийнхээ бэлтгэлийг хангаж байгаа бөгөөд фенүүддээ шинэ хөгжмөө хүргэхээр төлөвлөжээ.

Түүнчлэн дуучин арваннэгдүгээр сарын 16-нд шинэ синглийнхээ нэрийг “Iconic” хэмээн зарласан байна. Тус дууг арваннэгдүгээр сарын 20-ны 18:00 цагт БНСУ-ын цагаар олон нийтэд хүргэхээр товложээ.

CL нь “2NE1” хамтлагийн гишүүн байх үеэсээ хүчирхэг тайзны үзүүлбэр, өвөрмөц хэв маягаараа олон улсын хөгжмийн ертөнцөд танигдсан уран бүтээлч юм. Тэрбээр хамтлагийн үйл ажиллагаанаас гадна бие даасан уран бүтээлээ туурвиж, K-pop урсгалыг дэлхийн зах зээлд таниулахад хувь нэмрээ оруулсан билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Өнөөдрийг хүртэл түүний дуунууд бидний сэтгэлд эгшиглэсээр байна”

16/11/2026
Дуу хөгжим Урлаг

Г.Мөнхбаяр “Eurovision Song Contest Asia” дууны уралдааны наймдугаар байрт шалгарчээ

16/11/2026
Дуу хөгжим Урлаг

Дуучин, продюсер Д.Болд 48 нас хүрлээ

16/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

CL “TheBlackLabel” агентлагтай гэрээ байгуулж, шинэ уран бүтээлээ танилцуулахаар боллоо

16/11/2026

Жүжигчин Ко Кён Пёгийн согтуугаар жолоо барьсан хэрэг телевизийн нэвтрүүлгүүдэд нөлөөлж эхэллээ

16/11/2026

ФОТО: “Норсон зүрх” мюзиклээс

16/11/2026

“Өнөөдрийг хүртэл түүний дуунууд бидний сэтгэлд эгшиглэсээр байна”

16/11/2026

Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Доржнамжид нар дахин олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд түрүүллээ

16/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.