Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»Австрийн Шёнбрунн ордны сонгодог хөгжмийн чуулга Монголд анх удаа тоглоно
Сонгодог урлаг

Австрийн Шёнбрунн ордны сонгодог хөгжмийн чуулга Монголд анх удаа тоглоно

Урлаг Урлаг19/11/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сиси хатан хааны ордон хэмээн монголчуудын сайн мэдэх, Вена хотын алдарт Шёнбрунн ордны сонгодог хөгжмийн чуулга Монгол Улсад анх удаа хүрэлцэн ирж, сонгодог хөгжмийн гайхамшгийг Улаанбаатарын үзэгчдэд толилуулах гэж байна.

Түүхийн хуудсыг сөхвөл, 1786 онд суут хөгжмийн зохиолч Вольфганг Амадей Моцарт Австрийн эзэн хаан II Иосефын хүсэлтээр Антонио Сальеритай хөгжмийн уралдаанд оролцож байсан газар нь Шёнбрунн ордны Оранжери танхим юм.

1754 онд баригдсан энэхүү түүхэн танхим эзэн хааны ёслол, хүлээн авалтын орчин байсаар иржээ. Хабсбургийн хаадын зуны өргөө байсан Шёнбрунн ордон, цэцэрлэгийн цогцолбор өдгөө ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэлтэй.

Шёнбрунн ордны найрал хөгжим 1997 онд байгуулагдсан ч 2026 онд 10 мянга дахь тоглолтоо хийхээр төлөвлөсөн нь тус ордны хөгжмийн уламжлалын цар хүрээг илтгэнэ.

Арванхоёрдугаар сарын 2, 3-ны үдэш болох “Венийн Гала Концерт”-оор Штраусын “Үзэсгэлэнт хөх Дунай”, “Хаврын дуу хоолой”, “Өмнөд нутгийн сарнай”, Легарын “Алт ба мөнгө” вальс болон “Радецкийн марш” зэрэг сонгодог хөгжмийн алдарт бүтээлүүд эгшиглэнэ.

Тоглолтын хамгийн онцгой хэсэг нь Венийн сонгодог хөгжим Монголын үндэсний язгуур урлагтай нэгэн тайзнаа эгшиглэх явдал юм. Австрийн Шёнбрунн ордны чуулга “Түмэн Эх” чуулгатай хамтран, хоёр орны хөгжмийн уламжлалыг хослуулсан бүтээлүүдийг толилуулна.

Монгол дахь Австрид төгсөгчдийн “Эрдэм” холбооноос зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ нь “Хил хязгааргүй хөгжим” санаачилгын хүрээнд тасалбарын орлогын тодорхой хэсгийг Монголын залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор мэргэжлийн мастер класс сургалтад зориулагдах юм.

“Венийн Гала Концерт” 2026 оны арванхоёрдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд 19:00 цагаас Улаанбаатар хотын Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх “Түмэн Эх Өргөө”-нд болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

ФОТО: “Classic Night” концертоос

16/11/2026
Балет Урлаг

ФОТО: “Romeo & Juliet” балетаас

07/11/2026
Bravo Урлаг

Монголын бяцхан хийлчид олон улсын уралдааны гранпри шагнал хүртлээ

05/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Австрийн Шёнбрунн ордны сонгодог хөгжмийн чуулга Монголд анх удаа тоглоно

19/11/2026

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш олжээ

19/11/2026

Их зохиолч Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан дүрийн тоглолт боллоо

19/11/2026

Чулуунд сийлсэн түүх Завханмандалд бий

19/11/2026

Кристофер Ллойд, Майкл Ж. Фокс нар 40 гаруй жил үргэлжилсэн нөхөрлөлөө “Насан туршийн хайр” хэмээн тодорхойлжээ

18/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.