Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог»Өсвөрийн даамчдын амжилт бахдам байна
Сонгодог

Өсвөрийн даамчдын амжилт бахдам байна

Урлаг Урлаг04/11/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2d022eff30866c988846207097c482f8_500x5007195732622014-11-04-14-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа Эстони Улсын нийслэл Таллинн хотноо зуун буудалт даамын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн Б. Мөнхжин, 11 дүгээр байрт шалгарсан Б.Мишээл болон тэдний гэр бүлийнхнийг хүлээн авч уулзлаа. Монголын Даамын холбооноос ирүүлсэн хүсэлтийн дагуу Б.Мөнхжин, Б.Мишээл нарыг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход нийслэл дэмжлэг үзүүлж, санхүүгийн асуудлыг шийдвэрлэжээ.

 Уулзалтын үеэр нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Монгол Улсынхаа нэрийг тэр дундаа монгол хүүхдүүдийн оюуны чадамжийг дэлхийд харуулж, таниулсан бяцхан тамирчиддаа Хотын захиргааны нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Бид та бүхнийгээ дэмжиж, өнөөдөр ийм том амжилттай уулзаж байгаадаа таатай байна. Нийслэлээс баримталж буй бодлогын хүрээнд тив, дэлхийн тэмцээн уралдаанд оролцох  спортын тамирчдад бид өөрсдийн боломжоороо туслахад бэлэн байгаа” гэдгийг тодотгон хэллээ. Дэлхийн аваргын мөнгөн медальт 10 настай Б.Мөнхжин ихэр бөгөөд түүний ихэр нь ч даамын спортоор хичээллэдэг. Харин Монголын хамгийн отгон мастер 14 настай Г.Хэрлэнмөрөн тэдний багшаар ажилладаг юм байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог Урлаг

Монголын “Халк” Х.Угтахбаяр бүх жингийн аваргаар шалгарчээ

19/11/2019
Сонгодог Урлаг

Л.Даяндэмидийн хонгор үрээ түрүүлж, Б.Нямжавын хээр үрээ айрагдлаа

10/07/2019
Сонгодог Урлаг

Буудлагын тамирчин СМ Ц.Анударь Олимпийн наадмын эрхээ авчээ

24/04/2019

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Коби Брайантын пүүзийг дуудлага худалдаагаар дор хаяж 10 сая ам.доллароор зарахаар болжээ

18/12/2025

Майкл Жорданы байшинг гэр музей болгоно

18/12/2025

Бяцхан мисс Т.Үжингүнжийн шинэ уран бүтээл ‘Rockstar’ дуу

18/12/2025

“Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос эхлэн YouTube-ээр шууд дамжуулна

18/12/2025

Алдарт жүжигчин Брэд Питт 62 нас хүрлээ

18/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.