Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Маргааш “Хошин Урлагийн Нэгдсэн” шоу тоглолттой
Уртын дуу

Маргааш “Хошин Урлагийн Нэгдсэн” шоу тоглолттой

Урлаг Урлаг08/11/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
comedy602788873332014110812109048434182014-11-08-12-47[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Инээдмийн баяраар үзэгч олондоо "Хошин урлагийн" хамтлаг, продакшн хамтарсан тоглолтоо толилуулдаг билээ. Тэгвэл энэ намрын сүүлийн томоохон хамтарсан шоу тоглолтоо  маргааш буюу энэ сарын 09-нд 19:30 цагт  "UB PALACE"-ийн концертийн их танхимд түмэн олондоо хүргэх нээ. 

Үзэгчдийн хүлээлтийг хэдийнэ үүсгээд буй хошин урлагийн нэгдсэн тоглолтонд "Шинэ үе" продакшн, "Шилдэг өнгө" продакшн, "Х Түц" продакшн, "Мөрөөдлийн театр", "Эмоци" продакшн, "Чапи & Суурь", "Параоди" хамтлаг нар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, хошин урлагт хайртай үзэгч түмэнтэйгээ нэгэн оройг инээд хөөрөөр дүүрэн өнгөрүүлэх юм.

Түүнчлэн шоу тоглолтын хөтлөгчөөр "Захиалгат инээд" хамтлагийн авьяаслаг уран бүтээлчид оролцох бөгөөд урилгаар олны хайр, хүндэтгэлийг хүлээсэн дуучид оролцож дуу хуураа өргөн барина.

Урилгаар тоглолтонд та бидний хайрлаж хүндэлдэг хамтлаг, дуучид хүрэлцэн ирж ая дуугаа өргөх юм. Дуунд дуртай ард түмэн нэгэн үдшийг инээдээр угтаж, дуугаар үдэхийг хүсвэл хайртай аав, ээж, ах дүү, найз нөхдөөрөө "Хошин урлагийн нэгдсэн шоу" тоглолтыг үзэхийг урьж байна.  

Дашрамд дуулгахад, тоглолтын тасалбар хэдийнэ худалдаанд гарсан бөгөөд "UB Palace"-ийн кассаар болон Нарантуул зах, Хархорин захын төв хаалган дээр 15, 20 мянган төгрөгийн үнэтэй борлуулагдаж байгаа юм.

Түүнчлэн та бүхэн зохион байгуулагчдын 91937777, 91777888 дугаараас илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

   Монголын хошин урлагийнхан 20 гаруй жилийн түүхнээ 46000 гаруй удаа тайзнаа тоглож, 26 сая гаруй хүнд инээд бэлэглэж, 300 орчим удаа хандивын тоглолт зохион байгуулж үзэгч түмэндээ инээд хөөр, баяр баясал, аз жаргалыг бэлэглэжээ.

 

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.