Монгол Улсаа олон улсын гоо бүсгүйн тайзнаа төлөөлөн оролцсон Т.Уранзүү “Heritage Pageants 2026” тэмцээний хүүхэдтэй ээж миссүүдийн төрөлд дэлхийн 60 орны гоо бүсгүйтэй өрсөлдөж, гуравдугаар байр эзэлжээ.
Тэрбээр энэхүү амжилтынхаа талаар цахим хуудсандаа хуваалцахдаа эх орныхоо нэрийг олон улсын тайзнаа өндөрт өргөхийн төлөө бүх сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө зориулснаа онцолсон байна.
Мөн энэ тэмцээн түүний хувьд зөвхөн гоо бүсгүйчүүдийн өрсөлдөөн бус, Монгол Улсаа төлөөлсөн нэр төртэй аялал байсныг дурджээ.
Т.Уранзүү өөрийг нь дэмжиж, итгэж, урам хайрласан Монголын ард түмэн, гэр бүл, хайртай бүх хүмүүстээ талархал илэрхийлээд “Монгол гэдэг нэрийг бахархалтайгаар дуудуулж чадсандаа баяртай байна. Монгол минь мандан бадраг” хэмээн бичсэн байна.

