Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Монголын түүх судраа сонирхогч залуусын анхааралд
Уртын дуу

Монголын түүх судраа сонирхогч залуусын анхааралд

Урлаг Урлаг11/11/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2014-11-08helsenug_big-101451-4017372744252275912014-11-11-11-06[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Өнөөгийн хүчирхэг Америкийн хүчирхэг буйн, 200 гаран жил мандан бадарч ирсний нэгэн тулгуур нь чухам Америкийн Эрх чөлөөний тунхаг болно. Гэтэл нэн сонирхолтой нь энэхүү Эрх чөлөөний тунхаг-т Чингис хааны үзэл санаа нэн тодорхой туссан, тодруулж хэлбэл тухайн үеийн /1770-аад он/ Америкийн лидер удирдагчид Чингис хааны үзэл санааг зориуд анхааран судалж, тунхаг бичигтээ авч тусгасан явдал юм.

АНУ-ын анхны Ерөнхийлөгч Ж.Вашингтоны гэр музейн номын санд өнөө ч Чингис хааны тухай нэгэн ном буй аж. Чингис хааны тухай Европ дахинд анхлан гарсан энэ ном нь XVII зууны сүүл хагаст хэвлэгдсэн бөгөөд эхнэр Мартагаас нь түүнд иржээ.

Мөн Томас Жефферсоноос Конгрессийн номын санд хандивласан номууд дотор ч Чингис хааны намтар бий. Энэ ном нь мөн Францад хэвлэгдсэн, гэхдээ Вашингтоны номын санд байдгаас өөр зохиогчтой ном аж. Жефферсон энэ номоос хэд хэдэн хувийг олж аваад нэг бус хүнд өгч уншуулж байснаас гадна Виржиниагийн их сургууль болон Конгресст ч мөн нэжгээд хувийг өгч байжээ.

Түүнээс гадна АНУ-ыг үндэслэгч-эцгүүд доторх хамгийн нэр нөлөөтэй эрхэм болох Б. Франклин ч Чингис хааны намтрыг хэрэг болгон олж авсан байжээ. АНУ-ыг үндэслэгч -эцгүүд болсон долоон хүн дотор энэ гурав нь хамгийн нэр нөлөөтэй нь билээ.

Төр улсаа дөнгөж цогцлоон эхэлж байсан тэр цаг наргүй үед, эрх чөлөөнийхөө төлөө эрслэн тэмцэж байсан тэр бэрх хэцүү цагт тэдгээр Америкчууд чухам яагаад Чингис хааныг тэгтлээ их сонирхдог билээ? Ж.Вашингтон, Т.Жефферсон, Б.Франклин нарт тэр цаг үед ном уншаад суух тийм цаг зав байсан гэж үү?

Энэ асуултын хариулт ихээхэн сонирхолтой юм. АНУ-ын үндэслэгч-эцгүүд шинээр цогцлоон босгож буй улс орноо урт удаан тогтнож, хөгжих мандахын эх үндэс, мөн чанарыг олохыг эрмэлзэж байсан хийгээд тэр цаг үеийг хүртэл дэлхий ертөнцөд хамгийн үр дүнтэй бөгөөд урт удаан хугацаанд оршиж ирсэн эзэнт гүрнүүдийн түүхийг нарийвчлан судалж, тэндээс тэрхүү мөн чанарыг эрж хайж байсан байна. Тэгэхэд мэдээж хэрэг XIII-XV зууныг хүртэл дэлхий ертөнцийн эзэнт гүрэн байж, хүн төрөлхтний түүхэнд онцгой ул мөрөө үлдээсэн Монголын их эзэнт гүрний түүх тэдгээр үндэслэгч-эцгүүдийн анхаарлыг зүй ёсоор татжээ. Тиймээс л тэд тийнхүү Чингис хааны намтар, түүхийг судлан сонирхож, их хааны улс гүрнээ байгуулж, бат суурьтай бүтээсэн өвөөс суралцахыг эрмэлзэж байжээ. Тухайлбал, Хятадын Шар тэнгисаас Европын Атираат тэнгис хүртлэх есөн зүйл таван өнгийн олон арван улс үндэстэн овог аймаг бүр бусдаас хараат бусаар, бусдадаа дарамтгүйгээр шашин шүтлэгтээ чөлөөтэй сүсэглэн явсан тэр гайхам үзэгдлийг судлан үзсэн байна.

Энэ тухай “Өнөөгийн Ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан”, “Монголын Их Хатдын Нууц товчоо” зэрэг номуудын зохиогч, Америкийн нэрт эрдэмтэн Ж.Уэтерфорд бас нэгэн ном бичсэн бөгөөд энэ сарын 12-ны 17:25 цагаас Улсын Дуур бүжгийн Эрдмийн Театрт “ЧИНГИС ХААН БА ШАШИН ШҮТЭХ ЭРХ ЧӨЛӨӨ” сэдвээр монголын түүх судраа сонирхогч залуус, өргөн олон нийтэд зориулан лекц унших юм.

Мөн “Эрдэм ханхалсан Монгол” сэдвээр доктор, профессор Б.Сумьяабаатар лекц уншина. Энэ арга хэмжээний хүрээнд жил бүр уламжлал болгон зохиогддог Монголын түүхийн салбарын оны шилдэг бүтээл шалгаруулах “Жек Уэтерфордын нэрэмжит шагнал” гардуулах ёслолын арга хэмжээ болно.

Арга хэмжээ:
2014 оны 11 дүгээр сарын 12-ны Лхагва гаригийн 18.25 цагаас УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР-т болно. Энэхүү арга хэмжээнд оролцох хүсэлтэй бүхэнд хаалга нээлттэй ба гагцхүү урьдчилж урилгаа авсан байх шаардлагатай. Урилга үнэгүй. Урилгыг Интерном дэлгүүрийн 3 давхарт байх Жек Уэтерфорд сан-гийн байрнаас авах буюу 94000000 утсаар лавлаж болно.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.