Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“ГОВИЙН ЛХА буюу Заяан 5 тэнгэрийн сан, тахилга оршивой” шашин номын хуралд урьж байна.
Нийгэм

“ГОВИЙН ЛХА буюу Заяан 5 тэнгэрийн сан, тахилга оршивой” шашин номын хуралд урьж байна.

Урлаг Урлаг11/11/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
goviin_lxa1157406612014-11-11-12-57[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монголчууд говийн Лха бурхан, Лха таван тэнгэр, Заяан таван тэнгэр хэмээн нэрлэдэг хүний хийморь сүлд, аж амьдрал, ажил үйлсийг дэлгэрүүлдэг тэнгэрүүдийг эртнээс шүтэж ирсэн уламжлалтай.

Говийн Лха нь хүн эхээс мэндлээд амьдрах бүх хугацаанд нь харж хамгаалдаг, сахиж ивээдэг бөгөөд элдэв муу зүйлээс бузартах, ариун бус идээ ундаа хэрэглэх, нүгэл хилэнц үйлдэх зэргээс болж биеэс зайлдаг тул аливаа хүн Амин тэнгэр, Сүлдэн тэнгэр, Эрийн тэнгэр, Охин тэнгэр, Дайсны тэнгэрээ биедээ залж, шүтэж явахын чухлыг тухайлан ном сударт тэмдэглэсэн байдаг.

Хэрвээ таны ажил үйлс бүтэхгүй байх, бие махбод өвдөх, зүс царай гундах, хэл аманд өртөх, сэтгэл санаа тогтворгүй болж уур бухимдал ихсэх, өр төлбөрт унаад гарз гараад хөрөнгө мөнгө тогтохгүй байх, олз ашиг орлого багасах тэргүүтэй сөрөг зүйлүүд гараад байвал Говийн Лха тахиулсанаар засрал сайжралыг авдаг байна.

Монгол төдийгүй даян дэлхийн ард иргэдийн амар амгалан, сайн сайхны төлөө “1000 ХӨХ ЛУСЫН ЧУУЛГАН” чуулуулж “БУЯН, ЗАЯАН ДЭЛГЭРЭХҮЙ” шашин урлагын цэнгүүнийг үнэ төлбөргүй зохиож байсан “Монгол шүтээн” төв сүсэгтэн олноо зориулан говийн Лхагийн их тахилга зохион байгуулах гэж байна.
Бурхан багш “Номт 33 тэнгэрийн орноос” заларсан их дүйчэн өдрийг тохиолдуулан /11 сарын 13 ний өдрийн 16 цагт/ ганцхан удаа төмөр замын соёлын ордонд зохиогдох ба тахилгад оролцон даатгал, засал хийлгэх ховорхон боломжийг бүү алдаарай.

Та бүхэнд айлдалын их багш, дуун хөрвүүлэгч, Эш Төмөр “Эрүүл аж төрөхүй”, “Говийн Лхагийн хүрдэн оршивой” сургааль айлдаж говийн Лхагийн сан, даллага, цагаан шүхэрт тэргүүтэй ном хурж сүншиглэсэн Лусын эрх баялагт хаан /Лүван Жалбуу бурхан/, утлагатай арц арвай, рашаан, сахиус /зангиа/ түгээнэ.

Тасалбарын үнэ 5.000 төгрөг. Суудлын тоо хязгаартай тул та бүхэн тасалбарыг 9985-8084, 8885-8084 утсаар захиалан авах буюу “Монголын зүүн их хүрээ” хийдийн 2 давхар 11 тоотоос авч болно.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026
Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Брендан Фрейзер “The Mummy 4” киноны зураг авалтдаа орлоо

11/09/2026

“BigBang” хамтлагийн гишүүн асан Сынри хүний биед халдсан гэх хэрэгт шалгагдаж эхэлжээ

11/09/2026

Гэри Олдман “Дараагийн Жеймс Бондод Жэк Лоуденыг сонгогдоно гэж найдаж буйгаа ярилаа

11/09/2026

Майкл Фассбендер, Кейт Бланшетт, Селена Гомес, Жо Элвин, Сэди Совералл нар нэг кинонд тоглож байна

11/09/2026

Диана гүнжийн “өшөө авалтын даашинз”-ыг дуудлага худалдаагаар худалдана

11/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.