Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Олон улсын гар зургийн уралдаанд монгол охин түрүүлжээ
Нийгэм

Олон улсын гар зургийн уралдаанд монгол охин түрүүлжээ

Урлаг Урлаг12/11/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2eed232b0f54fb22original5896032802014-11-12-14-00[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Олон Улсын Эрүүл хотуудын холбооноос зарласан гар зургийн уралдаанд байр эзэлсэн мэргэжлийн зураач болон, зураач хүүхдүүдийг  Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл хүлээн авч уулзаж, шагнал гардуулжээ.

Олон Улсын Эрүүл хотуудын холбооны зургадугаар их хурал, тус холбооны 10 жилийн ойн арга хэмжээ өнгөрсөн аравдугаар сарын 28-наас энэ сарын 2-ний өдрүүдэд Хонг Конг улсад болсон бөгөөд ойн арга хэмжээний хүрээнд гурван ангиллаар гар зургийн уралдаан зарлажээ.

Уралдаанд Хятад, Филиппин, Австрали, Тайвань, Малайз, Япон, Хон Конг, Монгол зэрэг орнуудаас 80 гаруй материал хүлээн авч, эрүүл хотын үзэл санааг өөрийн уран сэтгэмжээр  илэрхийлсэн шилдэг зургуудыг шалгаруулсан  байна. Энэхүү гар зургийн уралдаанд манай улс идэвхитэй оролцож, мэргэжлийн зураачдын ангилалд Монгени сургуулийн багш Ц.Цэгмид нэгдүгээр байр, сургуулийн хүүхдийн ангилалд Монгени сургуулийн сурагч Т.Нинжбадгар Гран при шагнал, тусгай байранд Монгени сургуулийн сурагч О.Бишрэлмаа, Д.Ариунаа, 60 дугаар сургуулийн сурагч Э.Сарнай нар шалгарч бүтээлүүд нь Эрүүл хотуудын холбооны 2015 оны хуанлид хэвлэгджээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал харуцсан орлогч Ц.Энхцэнгэл “Манай улсын мэргэжлийн зураачид болон зураач хүүхдүүд энэхүү уралдаанд байр эзэлж, амжилттай оролцсонд баяртай байна. Хүүхдүүд маань Улаанбаатар хотоо эрүүл болгох олон өвөрмөц санааг уран сэтгэмжээр илэрхийлж, ур чадвараараа олон улсад шалгарсан нь сайшаалтай юм. Цаашид өөрсдийн зурах авъяасаа улам хөгжүүлж, олон улсын тэмцээн уралдаанд идэвхтэй оролцоорой” гэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“BigBang” хамтлагийн Taeyang-ийн “Quintessence” цомог iTunes чартад амжилттай байна

22/05/2026

“Married at First Sight” реалити шоу бүх дугаараа платформоосоо устгажээ

22/05/2026

Жүжигчин  И Да Хэ, дуучин SE7EN нар анхны хүүхдээ хүлээж буйгаа зарлалаа

22/05/2026

Ким Су Хёныг насанд хүрээгүй хүнтэй үерхсэн гэх мэдээллийг хиймэл оюунаар бүтээсэн байжээ

22/05/2026

BTS-ийн Suga 12 км-ийн марафонд оролцож, оролцогчдын шилдэг таван хувьд багтжээ

22/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.