Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Цэнхэр залаа” ятгын гоцлол хөгжим зохиосны 45 жилийн ойн баяр тун удахгүй
Нийгэм

“Цэнхэр залаа” ятгын гоцлол хөгжим зохиосны 45 жилийн ойн баяр тун удахгүй

Урлаг Урлаг17/11/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
259329b6d97e8cf864f2da52fd5b8e13big6793936932014-11-17-12-56[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Зуунаас зууныг дамжин "Цаг агаарын дуу" хэмээн алдаршсан аялгуу болох "Цэнхэр залаа" ятгын гоцлол хөгжим зохиосны 45 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд нэгэн сонирхолтой  уулзалт үдэшлэг энэ сарын 23-ны ням гарагт болох гэж буй ажээ.  

Энэхүү алдарт аялгууг цэл залуухан 20 насандаа зохиосон Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Самбуугийн Баатарсүх өөрийн шавь нарын хамт ая дуугаа өргөж, цугласан олон фэнүүдтэйгээ нэгэн үдшийг хамтдаа өнгөрөөхөөр бэлдэж байгаа юм.  Үдэшлэг MiQueen Mansion ресторанд болно.

С.Баатарсүх хөгжмийн 500 бүтээл, 300 дуу, долоон симфони, дуурь, балет, мюзикл гээд тоолбол тун ч олон бүтээл туурвисан нэгэн юм. Хамгийн сүүлд л гэхэд ТЗДБЧ-ын уран бүтээлчидтэй хамтран  “Хандармаа” нэртэй хүрээ дуурь тавьжээ.  “Цэнхэр залаа”-гаас эхэлсэн түүний бүтээл  нийтийн дуугаар үргэлжилж “Нүдэн нуур”,  “Цэцгэн зүйрлэл”, “Дөрвөн улирал хоёр амраг”, “Бадмаажий”,  “Хажтай мөнгөн хазаар”, “Ёкузана”, ”Халтар манан хөөрөг” гэхчилэн цааш хөвөрнө. Олноо ардын дуу мэт аялагдах тэр сайхан дуунуудыг та “Цэнхэр залаа”-тай үдэшт тухлан сонсоорой. 

Тоглолтыг зохион байгуулагчидтай  99994325, 88713380 тоот утсанд холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авч болох юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Брэд Питт Жорж Клуниг “Үнэхээр муу бүжигчин” гэж шоглов

03/09/2026

Жорж Майклын гитарыг дуудлага худалдаанд оруулна

03/09/2026

И Чан Дон “Auteur Award” хүртсэн анхны солонгос найруулагч боллоо

03/09/2026

Токиогийн загварын долоо хоногийн тайзан дээр Монгол гэр сүндэрлэв

03/09/2026

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан баримлыг албадан шилжүүлнэ

03/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.