Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»“Шинэ сэтгэлгээ” яруу найргийн наадамд байр эзэлсэн шүлгүүдээс
Утга зохиол

“Шинэ сэтгэлгээ” яруу найргийн наадамд байр эзэлсэн шүлгүүдээс

Урлаг Урлаг24/11/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
199147455d3d6523big8192659632014-11-24-10-47[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Налайх дүүргийн "Гандан-Уул" утга зохиолын нэгдлээс зохион явуулсан утга зохиол, эрэлхийллийн "Шинэ сэтгэлгээ" яруу найргийн наадам өнгөрсөн баасан гарагт амжилттай зохион байгуулагдлаа.

Тус наадамд хөдөө, хот, орон нутгаас шалгарсан 30 яруу найрагч сүүлийн шалгаруулалтад шүлгээ уншсан юм. Улмаар наадмын тэргүүн байрт залуу яруу найрагч Э.Гантулга, дэд байрт яруу найрагч Д.Цогбадрах, шагналт байрт яруу найрагч Н.Мөнхбаяр, яруу найрагч Б.Батхүү, яруу найрагч О.Цэнд -Аюуш, Л.Ганзул, Ш.Хишигбадрах нар тус тус шалгарлаа.

Ингээд тус наадамд байр эзэлсэн найрагчдын шүлгүүдээс хүргэж байна.

Д.Цогтбадрах

Годог хүлээх зуур

Мөчир хэмжиж явсан
Төөлүүр хорхой,
Төдхөнөө гоёмсог эрвээхэй болоод
Нүднээс минь нисэн одов.
Мөргөлдөх үүлгүй цэлмэж байсан
Хөх тэнгэр
Дорхноо хувирч бороо шаагиад, хөл дороос минь
Мөөг ургав.
Годо-г хүлээх зуур
Гуниг мартуулам ид шидтэй
Гунхалзаж асан гоолиг бүсгүй
Гундаж үрчийгээд саяхан өөд болов.
Өглөө үнсүүлж хоцроод
Хэлд орж байсан охин минь
Өөрөө ээж болчихоод
Хүү ч юмуу, эсвэл охиноо үнсээд гарч буйг харав.
Годо-г хүлээх зуур
Дорнын сүрлэг хот
Газрын гүн рүү шингэж
Доголон хөх нохой
Шавар хөшөөнөө цэцэг өргөөд
Балгасны хүрээнд нь
Гэр музей байхыг би үзэв.
Годо-г хүлээх зуур
Үй түмэн шоргоолж
Үүрнээсээ гарч гүйлдээд
Хамар дээр минь, харь хэлээр
Шаагилдахыг би сонсов.
Ойн гүнээс сүүлчийн навч
Харван унахад,
Одод орчих тэртээ рүү
Хэсэг хүн гунигын дуу хөгжөөн
Дүрвэн одохыг би үзлээ.
Годо-г хүлээх зуур..

2009 он.

Н.Мөнхбаяр

***
Цээжин доторх халуун алганд минь
Тас атгагдсаар яваа
Час улаан үр.
Чамд түүнийг үзүүлэхээр
Алгаа дэлгэх үү, байх уу…
Чадахгүй л байх даа,
Чармай нүцгэлэхээс ч хэцүү юм.
Будаан чинээ ганц улаан үрээ
Булж ургуулъя гэхээр
Газар шороо нь тохирохгүй, гараг ертөнц нь зохихгүй,
Гагц миний алганд л
Бурханаас нуугдах мэт байгаа юм.
Арвайн чинээ улаан үрээ
Алган дотуураа тэмтэрч үзээд л
Айсуй дөхөж яваа
Үнэнд би итгэдэг.

2014.10.06

Б.Баясгалан

***
Нов ногоон тэхэн эвэртэй
Туулайг хараад
Гайхшрал дээрээ овоорсон хүмүүс
Нүд нь орой дээрээ гарч
Шогширолдоход
Ичсэн туулай
Совингийн дэрсэнд
Хярна
Гэгээрлийн цонхон дээр
Болжмор цангаа сэгсчихэд
Сэрэл солонго шиг татаж
Эвэртэй ногоон туулайтай минь
Хүмүүс элгэмсэн
Зөнтэй дуу алдан
Тэврэлдэнэ.
Туулайг хараад
Гайхшрал дээрээ овоорсон хүмүүс
Нүд нь орой дээрээ гарч
Шогширолдоход
Ичсэн туулай
Совингийн дэрсэнд
Хярна
Гэгээрлийн цонхон дээр
Болжмор цангаа сэгсчихэд
Сэрэл солонго шиг татаж
Эвэртэй ногоон туулайтай минь
Хүмүүс элгэмсэн
Зөнтэй дуу алдан
Тэврэлдэнэ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

IBBY Азийн бага хуралд Монголын ном хэвлэлийн төлөөлөл оролцлоо

02/09/2025
Утга зохиол Урлаг

Зохиолч Л.Жимээ “Тэнгисийн эрэг дээрх 247” шоу нэвтрүүлгийн оролцогч Б.Нацагт зориулж ном бичжээ

26/08/2025
Гадаад мэдээ Урлаг

Энэтхэгийн зохиолч Амитав Гошийн гар бичмэлийг 2114 он хүртэл “хав дарна”

15/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол сарлагийн үр хөврөлийг амжилттай суулгажээ

09/09/2025

Швейцарын Цюрихийн Риетберг музей энэ сарын 7-ны өдөр Монголын соёлыг онцоллоо

09/09/2025

“Nouvelle Vague” кино албан ёсоор “Chanel” загварын ордонтой хамтран ажиллажээ

08/09/2025

“Лего” түүхэн дэх хамгийн үнэтэй тоглоомын цуглуулгаа танилцууллаа

08/09/2025

Д.Дагвадорж олон улсын дуурийн дуучдын уралдаанд түрүүллээ

08/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.