Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Н.Отгончимэг: Ятга бол дээдсийн хүрээнд хөгжсөн ордны хөгжим
Дуу хөгжим

Н.Отгончимэг: Ятга бол дээдсийн хүрээнд хөгжсөн ордны хөгжим

Урлаг Урлаг04/12/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Screenshot_2_500x5009408886392014-12-04-10-45[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
“Улаанбаатар” чуулгын хөгжимчин, соёлын тэргүүний ажилтан, ятгачин Н.Отгончимэг бие даасан тоглолтоо маргааш хийхээр болжээ. Түүнтэй ятга хөгжмийн талаар ярилцсанаа хүргэе.

-Тоглолтын бэлтгэл ажил хэдэн хувьтай байна вэ?

-Ерөнхийдөө бэлтгэлээ хангасан. Тоглолтод Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг, удирдаач Д.Нямдаш болон “Улаанбаатар” чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Мөн Улсын филармонийн симфони найралтай хамтарч тоглож байгаа учраас нийлж сургуулилтаа хийж байна. Энэ удаагийн тоглолтдоо зориулж би хоёр ятганд зориулан бичсэн шинэ бүтээлээ тоглоно.

-Ятга хөгжмийг хэзээнээс тоглож эхэлсэн бэ?

  -Хөгжим бүжгийн коллежид 1996 онд орсон. Анхнаасаа ямар нэгэн зорилгоор ч юмуу хэн нэгний нөлөөгөөр ятга хөгжмийн ангийг сонгоогүй. Эгчийгээ дагаж ирээд шалгуулаад Д.Нарантуяа багшийнхаа ан гид орж байлаа. Ятгын ангид тавдугаар ангиасаа орсон. Эхэндээ ятга хөгжмийн гоё сайхныг мэддэггүй л байлаа. Хуруу гар цэврүүтээд маш их өвддөг байсан. Ятгын ангийн анхны 16 гэгддэг Соёлын тэргүүний ажилтан Д.Нарантуяа, Д.Алтантуул болон Ч.Мөнх-Эрдэнэ гэсэн гурван багшийн гар дамжсан даа. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ хөгжмийн үнэ цэнийг мэдэрч, зүрх сэтгэлээрээ ойлгосон. Ятгатайгаа ярьж суух үе хүртэл надад байдаг. Би ятгыг их зөөлөн, эмэгтэйлэг хөгжим гэж ойлгодог. Нэг ширхэг утсыг нь татахад л уянгалаг сайхан дуугардаг.

-Уран бүтээлийнхээ санааг хэрхэн олдог вэ. Эртний хөгжмийн түүхээс судалдаг уу?

 -Эртний хөгжмийн үүсэл гарлын тухай янз бүрийн ойлголт бий. Монголчууд шиг нүүдэлчин овог аймагтай улс ч цөөнгүй байсан. Австрали, Африк гэх мэт өнөө хэр нь нүүдэлчин улс байгаа шүү дээ. Тэдгээр овог аймгийн хөгжмийн зэмсэг, хөг аялгуу нь байгальтайгаа их ойр, өнгө шийдэл нь зохицсон байдаг юм. Тиймээс олон улсын хөгжмийн зэмсэг, хөг аялгууг судалж, уран бүтээлдээ тусгахыг хичээдэг.

-Солонгос, хятадууд ятга хөгжмийг “Манайх, танайх” гэлцдэг нь оргүй зүйл биш болов уу. Энэ талаар уран бүтээлчид юу хэлэх бол?

-Хятад бол 3500 жилийн ятгын түүхтэй улс. Археологийн олдвор нь “Чэнь” гэх хөгжим бий. Тэд ятга хөгжмийг хятад улсаас гаралтай гэж баталдаг нь ч үүнтэй холбоотой байх. Ятга хөгжмөөр зураач, гүн сэтгэгчид тоглож байсан эртнээс улбаатай хөгжим гэдэг юм билээ. Монголчуудын хувьд түүнээс ч өмнө ятга хөгжим бий болсон гэж үздэг. Гэвч хятадууд шиг баримт нотолгоо, үзэж харсан зүйл байхгүй боловч түүхэн домог, үлгэр, туульс зэргээс нь авч үзвэл яах аргагүй ятгын үүсэл хөгжил манайхтай холбоотой. Морин хуурын тухайд ч олдвор байхгүй хэрнээ эртний түүх домгоор баримжаалдаг шүү дээ. 2500 жилийн өмнө олдсон хоёр утастай ятга хөгжим одоо Ленинград хотын музейд байдаг. Мөн монголчуудын түүх, домгийн эхлэл болсон “Жангар” туульс 5000 жилийн түүхтэй бөгөөд “Жагарын орны Жангар ганц утастай хөгжим зохиожээ” гэж гардаг шүү дээ. Тиймээс яг баталгаа болгох зүйл байхгүй хэдий ч домог, түүхээ сөхөж үзвэл бодох юмтай. Ятга хөгжмийг Монголынх уу, Хятадынх уу гэдгийг тааварлахад бэрх. Юутай ч, нүүдэлчин овог аймгуудын дунд үүсч хөгжөөд тархсан байж болох юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Рэппер Doechii-гийн “Live From the Swamp” нэртэй анхны аялан тоглолтоо хийнэ

07/08/2025
Гадаад мэдээ Урлаг

“Hunter/X” хамтлагийн “Golden” дуу “Billboard” жагсаалтыг тэргүүлж, түүх бүтээж байна

06/08/2025
Гадаад мэдээ Урлаг

Жастин Бибер “Yukon” дууныхаа клипэд эхнэр, хүүгээ тоглуулжээ

06/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Мөнгөний дүрэм” уран сайхны кино ирэх есдүгээр сарын 1-нээс кинотеатруудаар гарч эхэлнэ

07/08/2025

“Асаж буй толгод” жүжгийг Эрээн хотод тоглож байна

07/08/2025

“Уул, усны диваажин” нэртэй уран зургийг бүтээжээ

07/08/2025

X Богд Жэвзүндамба Их авшгийн ёслолд оролцлоо

07/08/2025

Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хамгийн том кино наадамд монгол кино шалгарчээ

07/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.