Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Монголын сонгомол өгүүллэгийн орчуулгад гомдов
Уртын дуу

Монголын сонгомол өгүүллэгийн орчуулгад гомдов

Урлаг Урлаг06/12/2014Сэтгэгдэл байхгүй6 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
4d4643292375da05big7397759892014-12-06-13-07[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Оршил:

Монголын уран зохиолыг япон хүмүүс мэддэг бил үү? Хариулт ойлгомжтой. Япон гэлтгүй монгол зохиолчдыг ямар ч орныхон мэдэхгүй. Яах вэ, үндэс угсаа нэг гэсэндээ өвөрлөгч түмэн, буриадууд маань л мэднэ, бусад нь байхгүй. Аргагүй шүү дээ, орчуулга байхгүй юм чинь. Я.Кавабата Нобелийн шагнал авахдаа уран бүтээлийг нь англи хэлнээ хөрвүүлсэн орчуулагчдын гавьяаг цохон дурдаж байсныг хүмүүс мэдэх байх. “Олон ч хүн хэлдэг, олон ч хүн мэддэг – орчуулга байгаагүй бол Кавабата Нобель авах нь цементнээс цэцэг ургахтай адил” гэмээр байгаа бол түр азнаарай. Цементнээс ч гэсэн хааяа цэцэг ургасан харагддаг. Харин Кавабатагийн хувьд магадлал хужир давснаас хус мод ургахтай адил байсан байх. Учир нь Нобель авахад гадаад хэлээр түүний гуравхан роман, ганц хоёр өгүүллэгийн түүвэр л гарсан байв. (Гадаад хэл рүү гэдэг ганц англи хэлийг хэлээгүйг анхаарна уу!)

Гомдол:

Өнгөрөгч 2013 онд Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нарын эмхтгэсэн “Монголын сонгомол өгүүллэг” түүврийг япон орчуулагч япон хэлнээ орчуулж хэвлэснийг мэдээд бахдан баярлав. Оюутан байхын сургуульдаа сонин гаргаж одоо эндэхийн томоохон хэвлэлийн газар редактор хийж байгаа найздаа үзүүлнэ дээ, унш гэж дарамтална даа гэж элдвийг төсөөлөөд сайхан байв. Даанч эхний ээлжинд өөрөө авч уншаад их санасан газар… гэгч болов. Утгын алдаа дэндүү олон. Мөн “сум”, “аймаг” зэрэг нэг янзаар нэгтгэж орчуулах үгийг хэдэн янзаар буулгасан нь Монголын тухай мэдлэггүй уншигчийн толгойг нэлээд сайн эргүүлмээр. Найруулга ерөнхийдөө тиймэрхүү. Зарим өгүүлбэрийн утгыг япон хүн уншаад ойлгохгүй байх жишээний. Нэг үгээр нэгтгэж хэлбэл, орчуулагч ажлаа нягталж ерөөс шалгаагүй юм байна.

Эх зохиолыг буруу ойлгосон, цэвэр хэлний алдаа дэндүү их. Жишээлбэл:

С.Эрдэнийн "Хулан бид хоёр" өгүүллэгт Хулан гар хүрдэг нөхрөө "Үхсэн хойноо Чингис хаан бол" гэхийг яг тэр чигээр нь орчуулсан нь англиар бол "He becomes Chingis Khaan after his death", оросоор бол “Он будет Чингис ханом после смерти” гэх маягаар буужээ. Хэсэг хэсэгтээ монголчууд гэж нэг тийм сонин, хачин, ёо ёотой хүмүүс мэт сэтгэгдэл төрөхөөр орчуулга ч таарна. “Сүжиглэнгүй” гэдгийг "сүжиггүй” гэж андуурч орчуулаад, “бие нь хөшөөд” гэдгийг “бие нь чулуу” болоод гэж орчуулахаар сонин сэтгэгдэл төрөх нь ч аргагүй.

Үүнийг тэрлэгч муугаа мэдэхгүй хүн муулахтайгаа гэж бодож байвал П.Баярсайханы “Сармагчин бол сармагчин” өгүүллэгийн зөвхөн эхний хэсгээс түүсэн эдгээр алдааг харна уу:

(Эхнэр хүүхдүүдээ загнаж үглэх) Хэзээ амар заяа үзэх хүн бэ би?! Хэсэг ч болов төвшин суух цаг ирээсэй! Хүний хүүхдүүд хичнээн сайхан байна вэ?! Яасан гэж намайг зовооно вэ?

-いつになったら平穏が訪れるんだ、俺に?!少しでもいい、落ち着く時間が来て欲しい!他の連中はとても幸せなんだろう?!どうして俺だけ苦しめるんだ?!

Өгүүллэгийн эхэнд эхнэр үглэж яншаад, нөхөр үглэхийг нь таг дуугай сонсч хэвтээд элдвийг тайван эргэцүүлэх атал өгүүлэгчийг андуурснаас болж өгүүллэгийн аяс эхнээсээ “нэг л биш” болж хувирна.

Ер тамхи бол ямар ч бай эр хүний нөхөр юм байна. Мань шиг нэг нь сэтгэлээ тайтгаруулах гэж олж нээгээ ч бил үү?! Өөд муутай болохоор нь л дэлхий даяараа тамхинд орчихов гэж дээ.

じっさい煙草というのは、なんと言っても男の友なんだ。俺たちのような誰かが心を鎮めるために見つけて来たんだろう?!役に立たないからこそ世界中が煙草に耽ったんだろう。

Надаас дайжих нь дутаж гэнэ.

わたしから逃げるだけじゃ足りないわけ。

(Харанхуй болчихоод байхад арван наймтай хүү нь гэртээ ирсэнгүй гэж эхнэр үглэнэ) Өдий шөнө орой болчихоод байхад тэр хүн айлд хичээл хийгээд сууж гэнэ дээ. Нүд чинь сохров уу? Доод Бадарчийн улцан шар охинтой нийлээд хаа нэгтээ годгонож яваагаас хаа зайлдаг юм? Бас охид эргүүлэх санаатай. Чиний гар ганзаганд хөл дөрөөнд хүрсэн эр хүн чинь тэр үү? Зөв дөрөөлсөн нь тэр үү? Тэр хулман шар хүүхэнгүй байж чадахгүй болчихож уу? Хүзүү толгойгоо наачих шахсан л явж харагдана лээ. Ичээсэй билээ?

今宵も更けて、あいつは他家で勉強しているんだとさ。目が見えなくなったのかい?下のバダルチの泣き顔色白の娘とどっかをうろつくしかないのかい?それに娘たちを追い回すつもりだ。一人前の男になったつもりなのかしら?頭が首から落っこちそうだ。恥ずかしくないの?!

(Аавын бодол) “Хүү маань үнэхээр Бадарчийн охинд сайн болж уу?” Орой ажлаас ирж яваад орцны үүдэнд хоёулантай нь халз тулгарсан нь бий.

「息子はじっさいバダルチの娘に似つかわしいのか?」夜、仕事から戻って来たとき、アパートの入口のドアのところで二人で向き合って寄り添っていた。

“Хүүхдүүд үерхэг дээ үерхэг…”

「子供たちは同世代だ、同世代。」

Дэлэг “Алтан шар үстэй охин доо” гэж өөртөө дахиад хэлнэ. Эхнэртэйгээ зөрж сөргөж байгаа нь энэ. Эхнэр нь яаж ч дуулахав даа. “Алтан шаргал үстэй, алиа хөөрхөн охин доо”. Хүүгээ бодохоос инээд ч хүрч бас хайр нь хүрч байжээ. Сайн охинтой үерхэхэд юу нь эртдэх вэ? Миний хүү. Гэхдээ эхлээд дунд сургуулиа төгс. Дараа нь дээд сургууль төгсөж, мэргэжил эзэмшээд аваг! Ингэвэл сая аж амьдрал төвхнөх биш үү? Тэрнээс биш одооноос оодонгийн тугал шиг хаа хамаагүй харайж гүйж болохгүй.

デレグは「金色に光る髪の娘だ」と自分自身にもう一度言う。妻とはまったく正反対なのだ、かの女は。妻はどうして相手にしようとしないのか。「金色に光る髪の、おちゃめで可愛い娘だ」息子のことを考えるより、頬が緩むし、愛情さえ感じていた。よい娘と友だちになるのに早すぎるということがあるものか。息子よ。だが、まず中学校を卒業しろ。それから大学を出て、専門知識を習得しろ。そうすれば、すぐに生活はよくなるんじゃないか?それだけではない、これからは尾の短い仔牛のように、どこでもかまわず「跳びはね」走り回ることはできない。

Иймэрхүү утгын илт алдаанаас гадна анзаараагүйн алдаа, хальт буруу ойлгосон алдаа, тэмдэг алдсанаас өгүүлбэрийн өнгө өөрчлөгдсөн зэрэг “бага сага” алдаа ч олон:

Бас дахиад л хэрүүл шуугианаа үгүйлсэн юм байлгүй, уурлах уйлах дуртай хачин ч хүн юм даа.

喧嘩騒ぎが繰り返されないと淋しく感じるだけでなく、怒りやすく泣きやすい変わった人間なのだ。

Тэр нулимс одоогийнхоос их өөр. Аз жаргал өөрийн нулимстай…

その涙は今のものとは大いに違う。幸福は自分の涙とともに…

Та нарын эрдэм сурч гялалгайх ч дээ.

あなたたちは人を喜ばすほどちゃんと勉強をしていないじゃない…。

Май энэ хог гаргаж хая! Гар хөлөө зүсч гай тарив зай!

このゴミを出してきて!手足を切らないように気をつけて。

Орчин цагийн ярианы монгол хэлээр бичигдсэн нэг өгүүллэгийн зөвхөн гуравны нэгийг шүүхэд л ийм байна. Бусад орчуулга ямар болсныг сонирхвол харьцуулж уншаарай. Миний хувьд үүнээс илүү олон үг хэлэх илүүц биз ээ… Гэхдээ надад орчуулагчийг учиргүй буруутгах хүсэл алга. Уран зохиолын орчуулга ямар хэцүү гэдгийг өөрөө ганц хоёр юм орчуулдгийн хувьд мэднэ. Тиймээс ийм зузаан ном орчуулж монголын уран зохиолыг япон хүмүүст хүргэе гэсэн Шибанай орчуулагчийн сайхан сэтгэлийг би хүндэтгэнэ.  Үнэнхүү сэтгэл байхгүй бол баргийн хүн орчуулга, нэн ялангуяа уран зохиолын орчуулга барьж авахгүй шүү дээ. Даанч япон хэлтэй монгол хүн, эсвэл монгол хэлтэй япон хүн гуйж орчуулгаа шалгаж нягталсан бол гэж бодохоор үнэхээр харамсалтай. Ямар ч орчуулагч алддаг. Алдаагүй орчуулга гэж бараг байхгүй. Гэхдээ алдааны тоо, хэм хэмжээ гэж байна. Мөн өршөөж зөвшөөрч болох алдаа, зөвшөөрч болохгүй алдаа гэж бас байна. Иймээс буруу орчуулсныг буруутгахгүй юм гэхэд орчуулгаа шалгаагүй, эргэж хараагүй, эргэлзэж нягтлаагүй гэдгийг асуудал болгон дэвшүүлмээр санагдав.

Гуравхан романы орчуулгад үндэслэн Кавабатад Нобелийн шагнал олгосон Нобелийн хорооныхон түүний хэл найруулга, хэв маягийг гадаад хэл рүү буулгана гэдэг маш хэцүү, орчуулгын явцад нарийн өнгө аяс гээгдсэн байж таарна, гэхдээ л орчуулга нь Кавабата хэр хэмжээний зохиолч болохыг сайн тодорхойлно гэж дүгнэн бичиж байжээ (*1). Энэ үүднээс авч үзвэл энэ орчуулгаас монгол зохиолчдын тухай ямар дүр зураг буух бол доо. Нэг зохиолчийн нэг бүтээл байсан бол бас ч яахав (уул нь ч яахав биш л дээ) монголын шилдэг зохиолчдын шилдэг өгүүллэгүүдийн эмхтгэл шүү дээ гэж бодохоор гомдмоор юм… Зөв орчуулга, уран сайхан орчуулга хэр чухал болохыг Г.Аюурзана, Л.Өлзийтөгс хэлүүлэлтгүй мэдэх байлгүй дээ. Тэр тухай ярих илүүц биз. Гол нь сайхан орчуулгын цаана сайн орчуулагч байдгийг санаад орчуулах эрхийг хэнд өгөхөө яагаад бодоогүй вэ? Монголын уран зохиолыг "орчуулаад өгье" гээд гадны орчуулагчид оочерлож зогсоогүйг ойлгож байна л даа. Гэхдээ ганц нэг өгүүллэгийн орчуулгыг хүн амьтнаар дамжуулан шалгаж болоогүй юм байх даа…

Угаасаа монголын уран зохиолыг гадныхан мэдэхгүй, сонирхдог ч үгүй. Сонин эгзэг нь таарч сонирхсон нэгэн энэ номыг уншаад “за энэ одоо монголын шилдгүүд нь юм байхдаа” гэж бодно гэхээс  хоолой зангирах юм.

P.S. Номны хавтасны дизайн их таалагдлаа.
——————————————————————————–

*1 Нобелийн хорооны илтгэл: "… translation offers especially great difficulties and is apt to be far too coarse a filter, in which many finer shades of meaning in his richly expressive language must be lost. But the translated works do give us a sufficiently representative picture of his (Kawabata"s) personality."

Эх сурвалж: http://surensuren.blogspot.jp/

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.