Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Э.Цэндсүрэнгийн “Folk meets classic” нэртэй бие даасан тоглолт болно
Нийгэм

Э.Цэндсүрэнгийн “Folk meets classic” нэртэй бие даасан тоглолт болно

Урлаг Урлаг13/12/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
f3b9a07d932561c811c5b20363512f79big1219027642014-12-13-11-44[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Өнөөдөр шилдэг залуу уран бүтээлч, хуучирч, ХБК-ийн симфони найрал хөгжмийн ангийн оюутан Э.Цэндсүрэнгийн “Folk meets classic” нэртэй бие даасан тоглолт болох гэж байна.

Э.Цэндсүрэн нь 2009 онд МУГЖ, дэд профессор С.Цэвэлмаагийн нэрэмжит “Өсвөрийн хуучирчдын улсын анхдугаар уралдаан”-ы тэргүүн байр, 2012 онд МУАЖ, Төрийн шагналт Л.Мөрдоржийн нэрэмжит “Үндэсний хөгжимдийн улсын II уралдаан”-ы дэд тэргүүн байр, МУТШ, УГЗ Б.Шаравын нэрэмжит “Үндэсний хөгжимчдийн олон улсын анхдугаар уралдаан”-ы гуравдугаар, “Надежда” олон улсын X дугаар наадмын тэргүүн байрын шагналт шилдэг, залуу хуучирч юм.

Тэрбээр Франц Монголын оюутнуудын хамтарсан тоглолт, ‘’Их талын джаз” олон улсын джаз фестиваль, Д.Кабалевскийн 105-н жилийн ойд зориулсан тоглолт, С.Гончигсумлаагийн 90-н жилийн ойн концерт, “Алтан намар” хөгжмийн наадам, Монголын хөгжмийн зохиолчдын концерт тэргүүтэй 30 гаруй нэр хүнд бүхий тоглолтод гоцлол болон туслах хөгжимчнөөр оролцож, гурван ч удаа бие даасан тайлан тоглолтоо тавьж байсан туршлагатай хөгжимчин ажээ.

Энэ удаагийн тоглолт нь маргааш буюу арванхоёрдугаар сарын 13-ны 18.00 цагт, Улсын филармонид болох юм. Тоглолтын удирдаачаар УГЗ Ч.Чинбат оролцох бөгөөд дэлхийн болон Монголын шилдэг хөгжийн зохиолчдын аязуудаас тоглон үзэгчдийн сонорт хүргэх аж.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Jonas Brothers” хамтлаг 45 хотыг хамарсан “Burning Up Tour All Over Again” аялан тоглолтоо зарлалаа

18/08/2026

“Spider-Man: Brand New Day” киноны орлого 2 тэрбумаас давжээ

18/08/2026

УДЭТ-ын ахмад уран бүтээлч, нүүр хувиргагч Өлзийтогтохын Уранчимэг таалал төгслөө

18/08/2026

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хөтөлбөр

18/08/2026

Жүжигчин Эдвард Нортоны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

18/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.