Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Өмнөд Африкийн гоо бүсгүй Дэлхийн миссийн титмийг өмслөө
Нийгэм

Өмнөд Африкийн гоо бүсгүй Дэлхийн миссийн титмийг өмслөө

Урлаг Урлаг15/12/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1jltsfm55s7tarf20k56mmooen_l9844873542014-12-15-10-08[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Өнгөрөгч ням гарагт “Дэлхийн мисс-2014” тэмцээний финалын шалгаруулалт болж өнгөрлөө. Лондон хотноо зохиогдсон 64 дэх удаагийн тэмцээнд дэлхийн 121 орны гоо бүсгүй өрсөлдсөн юм. Эцсийн шалгаруулалтад үзэсгэлэнт бүсгүйчүүд маань урлаг, спортын авьяасаараа өрсөлдөж шилдгүүдээ шалгарууллаа.

Монгол улсаа төлөөлөн оролцсон мисс Т.Батцэцэг топ модель төрөлд 20 дугаар байр, дэмжигчдийн санал асуулгаар 21 дүгээр байр, спортын төрөлд 29 дүгээр байр, тус тус эзэлсэн байна. Харамсалтай нь Т.Батцэцэг бусад төрөлд эхний байруудад шалгараагүй учир шигшээд багтаагүй юм.

Шүүгдийн дүнгээр хагас финал буюу шилдэгт аравт, Энэтхэг, Өмнөд Африк, Англи, Гана, Бразил, Унгар, Кени, АНУ, Мексик, Австрали мөн олон нийтийн саналаар Тайландын мисс шалгарсан байна. Харин шилдгийн шилдэг буюу топ тавд, Өмнөд Африк, Унгар, Австрали, АНУ, Английн миссүүд тунаж үлдсэн юм.

Эдгээр гоо бүсгүйчүүдээс Өмнөд Африкийн мисс Ролени Страусс тэргүүлсэн бол Унгарын мисс Эдина Кулксар болон АНУ-ын мисс Элизабет Сафрит нар удаах байранд шалгарчээ. Ролени Страусс эдүгээ 22 настай бөгөөд Эрүүл мэндийн сургуулийн дөрөвдүгээр курсын оюутан юм байна. Мөн тэрээр чөлөөт цагаараа гольф тоглож, дугуй унах, ном унших дуртай гэнэ. Дашрамд дурьдахад түүний эцэг эх эмч, сувилагч мэргэжилтэй аж.

Түүнчлэн бусад төрөлд:

  • Топ модель ангилалд Босни-Герцеговинийн гоо бүсгүй
  • Шилдэг тамирчин миссээр Финлянд гоо бүсгүй
  • Шилдэг усны хувцастай миссээр Шведийн гоо бүсгүй
  • Онлайн санал асуулгад хамгийн өндөр дэмжлэг авсан миссээр АНУ-ын гоо бүсгүй
  • Хамгийн авьяаслаг миссээр Малайзын гоо бүсгүй
  • Олон нийтийн хүндэтгэл хүлээсэн миссээр Тайландын гоо бүсгүй тус тус шалгарсан юм.

“Дэлхийн мисс-2013” тэмцээний ялагч Меган Янг уламжлал ёсоор Ролени Страусст Дэлхийн миссийн титмийг ёслол төгөлдөр гардуулж өгснөөр энэ удаагийн тэмцээн өндөрлөсөн юм. 1958 онд Өмнөд Африкийн гоо бүсгүй Пенелопа Кёлен анх удаа дэлхийн мисс тодорч байсан бол  56 жилийн дараа дахин тус улсаас ийнхүү дэлхийн мисс тодорлоо.

Б.Саруул

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн адууны өдрөөр Монгол адууны өв соёлыг харуулсан дэлгэцийн уран бүтээлүүдийг толилуулж байна

12/07/2026

ФОТО: “Улаанбаатарын үдэш 2026” үндэсний их баяр наадмын үдшийн цэнгүүнээс

12/07/2026

Олон улсын физикийн олимпиадад оролцогчид бүгд медаль хүртжээ

12/07/2026

Э.Дэлгэрмөрөн: Хөгжим, байгаль, аялал жуулчлалыг нэг дор хослуулснаараа “Тайга” фестиваль онцлогтой

11/07/2026

ФОТО: Үндэсний их баяр наадмын нээлтээс

11/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.