Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Өнөөдөр хүүхдэд зориулсан жүжгээ 1000 төгрөгөөр үзүүлнэ
Дуу хөгжим

Өнөөдөр хүүхдэд зориулсан жүжгээ 1000 төгрөгөөр үзүүлнэ

Урлаг Урлаг18/05/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
DSC_0175_[640x480]2429073222012-05-18-23-01[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн "Улаанбаатар" чуулга,  "Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам"-ай хамтран   “ЯНЗАГАН ХҮРЭЭ” Бага насны хүүхдэд зориулсан хөгжимт жүжгийнхээ нээлтийг хийж өчигдөр анхны тоглолтоо хүүхэд багачууддаа өргөн барьсан юм.  Тус жүжиг өнөөдөр мөн адил 15:00-н цагаас ганцхан удаа тоглогдох бөгөөд нээлтийн баяр болгож хүүхэд багачууддаа 1000 /нэг мянган/ төгрөгөөр үзүүлэхээр болсон ажээ.

Тус жүжигт Нийслэлийн "Улаанбаатар" чуулгын 40 гаруй уран бүтээлчид оролцож байгаа бөгөөд жүжгийн Зохиолыг Төрийн соёрхолт /МУСГЗ/Д.Гармаа, Хөгжмийн зохиолчоор /МУУГЗ/ Б.Бямбабаяр, Ерөнхий найруулагчаар /МУСТА/О.Норолхоо,  Уран сайхны удирдагчаар /МУГЖ/ Ц.Төвшинтөгс, Сурган хүмүүжүүлэгчээр зөвлөхөөр /МУСТА/А.Норовдорж, Туслах найруулагчаар /МУСТА/П.Урнаа, Бүжиг дэглээчээр /МУСТА/Д.Энхгэрэл, Зураачаар Л.Баярхүү нар ажилласан ажээ.

Жүжгийн гол дүрүүдэд

Сойршувуу- /МУГЖ/Г.Хонгорзул,
Шаргачин ээж- /МУГЖ/Д.Ширмэнтуяа,
Ооно аав- /МУСТА/Д.Баасанжав,
Хаан могой, Баавгай- /МУСТА/Б.Батболд,
Үнэг- /МУСТА/А.Анхтуяа,
Бор ооно, Зальт чоно- Б.Эрдэнэсаруул
Анчин,Сойршувуу- Э.Цэнд-Аюуш
Шар шувуу-мэргэн өвөө- Ч.Дорж
Бүргэд- Д.Баярт
Хандгай- Л.Тэмүгэ
Хатан могой- Г.Наранцэцэг
Согоо- Ж.Номгонмаа
Ноход- С.Отгонбаатар, Д.Баярт
Бэлтрэгнүүд- С.Отгонбаатар, Н.Батнасан
Хур шувуу- Д.Сувдмаа, Н.Батнасан
Янзагнууд- О.Анхчимэг, Б.Ганчимэг, Б.Хүслэн,
                    А.Номин-Эрдэнэ, Б.Мөнхгэрэл, Г.Шинэ-Од
Туулайнууд- Д.Өнө-Үжин, Г.Наранцэцэг
                      Д.Бөртэ-Үжин, С.Баярцэцэг
Могойнууд- Бүжигчид

Нар оролцон тоглосон  бөгөөд бага насны хүүхдэд зориулсан “ЯНЗАГАН ХҮРЭЭ” хөгжимт жүжиг  хүүхэд багачууддаа баяр баясал, инээд хөөр бэлэглэн дүүрэн жаргалтай болох гэнэ. Жүжиг Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын тайзнаа /хуучнаар залуучуудын соёлын ордонд/ тоглоно.

Жич: жүжгийн тасалбар 1000 төгрөгөөр зарагдах бөгөөд байгууллага, хамт олны захиалга авж үнэгүй хүргэж өгөх юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7013-8411, 8900-4147, 9199-1440 дугаарын утаснаас лавлан уу ?

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Хү” хамтлагийн гишүүн, хөгжимчин Г.Нямжанцан Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

17/02/2026
Дуу хөгжим Урлаг

BTS хамтлагийн Жонгүг 20 тэрбум стриймтэй анхны к-поп соло уран бүтээлч боллоо

16/02/2026
Дуу хөгжим Урлаг

BTS-ын тоглолтыг кинотеатруудаар шууд дамжуулна

16/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Амттаны галзуурал хөлдөөсөн чихрээр үргэлжилж байна

20/02/2026

Берлиний олимпын сэдэвтэй футболк шүүмжлэл дагуулав

20/02/2026

Италийн алдарт “Хайрын нум” Валентины өдөр нуржээ

20/02/2026

Филадельфийн музейгээс буулгасан боолчлолын үзмэрүүдийг буцаан байрлуулахыг тушаалаа

20/02/2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох зарлиг гаргалаа

20/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.