Нийслэлийн "Улаанбаатар" чуулга, "Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам"-ай хамтран “ЯНЗАГАН ХҮРЭЭ” Бага насны хүүхдэд зориулсан хөгжимт жүжгийнхээ нээлтийг хийж өчигдөр анхны тоглолтоо хүүхэд багачууддаа өргөн барьсан юм. Тус жүжиг өнөөдөр мөн адил 15:00-н цагаас ганцхан удаа тоглогдох бөгөөд нээлтийн баяр болгож хүүхэд багачууддаа 1000 /нэг мянган/ төгрөгөөр үзүүлэхээр болсон ажээ.
Тус жүжигт Нийслэлийн "Улаанбаатар" чуулгын 40 гаруй уран бүтээлчид оролцож байгаа бөгөөд жүжгийн Зохиолыг Төрийн соёрхолт /МУСГЗ/Д.Гармаа, Хөгжмийн зохиолчоор /МУУГЗ/ Б.Бямбабаяр, Ерөнхий найруулагчаар /МУСТА/О.Норолхоо, Уран сайхны удирдагчаар /МУГЖ/ Ц.Төвшинтөгс, Сурган хүмүүжүүлэгчээр зөвлөхөөр /МУСТА/А.Норовдорж, Туслах найруулагчаар /МУСТА/П.Урнаа, Бүжиг дэглээчээр /МУСТА/Д.Энхгэрэл, Зураачаар Л.Баярхүү нар ажилласан ажээ.
Жүжиг Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын тайзнаа /хуучнаар залуучуудын соёлын ордонд/ тоглоно.
Жич: жүжгийн тасалбар 1000 төгрөгөөр зарагдах бөгөөд байгууллага, хамт олны захиалга авж үнэгүй хүргэж өгөх юм байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 7013-8411, 8900-4147, 9199-1440 дугаарын утаснаас лавлан уу ?